Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 4:26 - Ариун Библи 2013

26 Бүх өөхийг нь тэрээр эвийн тахилуудын өөхний адил тахилын ширээн дээр шатааг. Ийнхүү тахилч түүнд нүглийнх нь эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Бүх өөхийг нь тэр эвийн тахилуудын өргөлийн өөхийг хийсэнтэй адил тахилын ширээн дээр шатаан уугиулна. Түүний нүглийнх нь хувьд, тахилч ийнхүү түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.

Onani mutuwo Koperani




Леви 4:26
22 Mawu Ofanana  

Тахилч нар ухнануудыг нядалж, бүх Израилийн төлөө эвлэрүүллийг гүйцэтгэхээр тэдгээрийн цусаар тахилын ширээг цэвэршүүлэв. Учир нь хаан бүх Израилийн төлөө шатаалт болон нүглийн тахилыг тушаасан билээ.


Хоёр дахь өдөрт согоггүй ухныг нүглийн тахил болгон өргөгтүн. Тэд бухаар тахилын ширээг цэвэршүүлсний адил цэвэршүүлэх ёстой.


Тэр хүн шатаалт тахилын толгой дээр гараа тавих бөгөөд энэ нь тэр хүний өмнөөс эвлэрүүлэл болж, хүлээн авагдана.


Гэвч тэр эмэгтэй хурга олж авах чадалгүй бол хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг, нэгийг нь шатаалт тахилд, нөгөөг нь нүглийн тахилд авчрах бөгөөд тахилч түүнд эвлэрүүллийг хийхэд эмэгтэй цэвэр болно” гэж хэлэв.


Харин тахилчийн алганд үлдсэн тосыг цэвэршигчийн толгой дээр асгана. Ийнхүү тахилч түүнд ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийнэ.


Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан эдгээрийг өргөж, шүүрдсийнх нь улмаас ЭЗЭНий өмнө түүнд эвлэрүүллийг хийх ажгуу.


Учир нь бие махбодын амь нь цусанд байдаг. Түүнийг Би тахилын ширээнд зориулан, амийн чинь эвлэрүүллийг хийхээр та нарт өгсөн юм. Учир нь амийн эвлэрүүллийг цус хийдэг юм” гэж хэлэв.


Түүний үйлдсэн нүглийн улмаас тахилч ялын тахилын хуцаар түүний төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүлэл хийх бөгөөд үйлдсэн нүгэл нь уучлагдах болой.


Аароны хөвгүүд үүнийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр буй шатаалт тахилын дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт галан тахил юм.


Тэр мөнөөх бухаас бүх өөхийг нь салган тахилын ширээн дээр шатаан уугиулна.


Нүглийн тахилын буханд хийсэнчлэн уг буханд мөн тэгж хийнэ. Үүнийг яг тэр ёсоор нь түүнд хийнэ. Тахилч ийнхүү тэдэнд эвлэрүүллийг хийж, тэд уучлагдах болно.


Эвийн тахилын өөхийг салгасантай адил бүх өөхийг нь салгаг. Тахилч үүнийг тахилын ширээн дээр ЭЗЭНд тааламжит үнэр болгон шатааг. Ийнхүү тахилч түүнд эвлэрүүллийг хийж тэр уучлагдах болно.


Тэгээд тэр бүх өөхийг нь эвийн тахилын хурганы өөхийг салгасантай адил салгах бөгөөд тахилч эдгээрийг тахилын ширээн дээр, галан тахилууд дээр ЭЗЭНд шатаан уугиулна. Ийнхүү тахилч үйлдсэн нүглийнх нь эвлэрүүллийг түүнд хийж тэрээр уучлагдах болно.


Тэгээд тэр удаахыг нь шатаалт тахил болгон журмын дагуу тахина. Ийнхүү тахилч үйлдсэн нүглийнх нь эвлэрүүллийг түүнд хийж, тэр уучлагдах болно.


Ийнхүү эдгээрийг үйлдсэн хүний нүглийн эвлэрүүллийг тахилч түүнд хийж тэрээр уучлагдах болой. Идээн өргөлийн адил үлдсэн хэсэг нь тахилчийнх болох болой” гэж айлдлаа.


Тэр хүн ариун зүйлсийн эсрэг нүгэл үйлдсэнийхээ нөхөн төлбөрийг төлж, үүн дээрээ дахин тавны нэгийг нь нэмэн тахилчид өгөг. Тахилч ялын тахилын хуцаар түүнд эвлэрүүллийг хийж, тэрээр уучлагдах юм.


Тэрээр ялын тахилд зориулан бог малаас согоггүй хуцыг та нарын үнэлгээний дагуу, тахилчид авчраг. Санамсаргүй алдааных нь эвлэрүүллийг тахилч түүнд хийж тэрээр уучлагдах болой.


тахилч түүний эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх болно. Өөрийг нь ялтай болгосон эдгээр аль ч хэрэг уучлагдах болно гэлээ.


Израилийн хөвгүүдийн даяар хотол түмний төлөө тахилч эвлэрүүллийг хийх бөгөөд энэ нь санамсаргүй байсан учир тэд ЭЗЭНд өөрсдийн өргөл, галан тахил болон алдааныхаа төлөө нүглийн тахилыг ЭЗЭНий өмнө авчрах ба тэд уучлагдах болно.


Санамсаргүй нүгэл үйлдэж алдсан хүнд ЭЗЭНий өмнө тахилч эвлэрүүллийг хийнэ. Тэр хүнд эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa