Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 4:25 - Ариун Библи 2013

25 Тэгээд нүглийн тахилын цуснаас тахилч хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, бусад цусыг нь шатаалт тахилын ширээний суурь уруу асгах ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

25 Тэгээд тахилч нүглийн төлөөх тахилын хэсэг цусыг хуруугаараа авч, түүнийг шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, түүний бусад цусыг шатаалт тахилын ширээний суурь уруу асгах ёстой.

Onani mutuwo Koperani




Леви 4:25
18 Mawu Ofanana  

Чи залуу бухын цуснаас авч, тахилын ширээний эврүүдэд хуруугаараа түрх. Үлдсэн бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгагтун.


Та нар мэдэхгүй гэж үү? Та нар сонсоогүй гэж үү? Эхнээсээ та нарт үүнийг мэдүүлээгүй гэж үү? Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юм уу?


Тэгээд тэр ЭЗЭНий өмнө буй тахилын ширээ өөд гарч, түүнд зориулан эвлэрүүллийг хийхдээ бух болон ухнын цуснаас авч, тахилын ширээний эврүүд дээр тойруулан нялаг.


Учир нь бие махбодын амь нь цусанд байдаг. Түүнийг Би тахилын ширээнд зориулан, амийн чинь эвлэрүүллийг хийхээр та нарт өгсөн юм. Учир нь амийн эвлэрүүллийг цус хийдэг юм” гэж хэлэв.


Тэрээр хэсэг цусыг уулзалтын майханд ЭЗЭНий өмнө буй тахилын ширээний эврүүд дээр нялна. Бүх цусыг тэр уулзалтын майхны үүдэн дэх шатаалт тахилын ширээний суурь уруу асгана.


Тэрээр ухнын толгой дээр гараа тавьж, шатаалт тахилыг нядалдаг газарт ЭЗЭНий өмнө үүнийг нядална. Энэ нь нүглийн тахил юм.


Тахилч түүний цуснаас хэсгийг хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, бусад бүх цусыг нь тахилын ширээний суурь уруу асгах болой.


Тахилч нүглийн тахилын цуснаас хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялаад, бусад бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгана.


Тахилч бас уулзалтын майханд ЭЗЭНий өмнө буй анхилуун утлагат тахилын ширээний эврүүд дээр хэсэг цусыг нялж, уулзалтын майхны үүдэнд байгаа шатаалт тахилын ширээний суурь уруу бухын бүх цусыг асгана.


Тэрээр нүглийн тахилын цуснаас тахилын ширээний хажуу уруу цацаад, үлдсэн цусыг нь тахилын ширээний суурь уруу гоожуулна. Энэ нь нүглийн тахил юм.


Мосе тосолгооны тосыг авч, асар болон түүн дотор байсан бүхнийг тослон ариусгаж,


Мосе түүнийг нядлаад, цуснаас нь авч хуруугаараа тахилын ширээний эврүүдэд нялж, тахилын ширээг цэвэршүүлэв. Тэгээд тэрээр тахилын ширээний эвлэрүүллийг хийхээр цусыг суурь уруу нь асган үүнийг ариусган тусгаарлав.


Аароны хөвгүүд түүнд цусыг нь авчрахад, тэрээр цусанд хуруугаа дүрж, тахилын ширээний эврүүд дээр нялж, цусыг тахилын ширээний суурь уруу асгав.


Христ хуульд төгсгөл авчирснаар итгэдэг хүн бүрд зөвт байдал байх аж.


Олон хөвгүүдийг цог жавхланд авчрахдаа тэдний авралын Эхлүүлэгчийг зовлонгоор төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд Түүгээр бүх юмс байдаг.


Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршигддэг бөгөөд цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa