Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 3:9 - Ариун Библи 2013

9 Тэр хүн эвийн тахилаас ЭЗЭНд өргөх галан тахил болгон өөхийг нь, үүнээс харцагаар нь салгаад ууц сүүлний өөхийг бүхэлд нь, сэмж, бүх дотор өөхийг,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Эвийн тахилын өргөлөөс тэр хүн ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон түүний өөх, сээрнийх нь угаар салгах сүүлний бүх өөх, сэмж, бүх дотор өөхийг,

Onani mutuwo Koperani




Леви 3:9
15 Mawu Ofanana  

Ингээд тэд ЭЗЭНий авдрыг дотогш авчран Давидын зориулан босгосон майхны голд байранд нь заллаа. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв.


Тэгэхэд Соломон сэрсэн ба харагтун, энэ нь зүүд байв. Тэрээр Иерусалимд ирж, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө зогсож, шатаалт тахил ба эвийн тахил тахиж, бүх зарц нартаа зориулан найр хийжээ.


Соломон, ЭЗЭНд өргөсөн эвийн тахилд хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хонь өргөв. Ингэж хаан болоод Израилийн бүх ард түмэн ЭЗЭНий өргөөний нээлтийг ёслов.


Тэр өдөр ЭЗЭНий өргөөний өмнө байх хашааны төвийг хаан ариусгав. Учир нь тэрээр шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилын өөхийг тэнд өргөсөн бөгөөд ЭЗЭНий өмнөх хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилуудын өөхийг багтаахааргүй дэндүү жижиг байсан юм.


Ингээд тэд Бурханы авдрыг дотогш авчран Давидын зориулан босгосон майхны голд байранд нь заллаа. Тэд Бурханы өмнө шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв.


Чи бас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр болон тэдгээрийн өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол томилгооны ёслолын хуц юм.)


Зүрхээ, хүү минь надад өг Замыг минь ажиглаад нүд чинь баясна.


Гэвч Түүнийг няцалж, зовоох нь ЭЗЭНий таалал байв. Амиа Тэр ялын тахил болговоос, Үрээ Тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасган ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно.


Үүний шалтгаан нь Израилийн хөвгүүд хээр талд нядалж байсан тахилуудаа авчирч, тэдгээрээ ЭЗЭНд, уулзалтын майхны үүдэнд тахилчид авчран ЭЗЭНд эвийн тахил болгон нядлахын тулд болой.


Тэр үүнээс бүх өөхийг нь буюу сүүл, сэмж,


Тэрээр өөх, сүүл, бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөрийг өөхнийх нь хамт болон баруун гуяыг нь авав.


Бух болон хуцын өөх буюу сүүл, гадар өөх, бөөр, өнчин элгийг тэд аван


эвийн тахилын нядлах тахилд зориулсан бүх үхэр нь хорин дөрвөн бух бөгөөд жаран хуц, жаран ухна, жаран эр хурга байлаа. Энэ нь тахилын ширээг тосолсны дараа үүнд өргөсөн зориулалт байв.


Чи надаас түрүүлж Гилгал уруу уруудагтун. Харагтун, би шатаалт тахилууд тахиж, эвийн тахилуудыг нядлахаар чам уруу уруудаж очно. Намайг чам уруу очиж, хийх бүгдийг зааж өгтөл чи тэнд долоо хоног хүлээгтүн гэж хэлжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa