Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 3:16 - Ариун Библи 2013

16 Тахилч эдгээрийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь тааламжит үнэрт галаар өргөх хүнсэн тахил болой. Бүх өөх ЭЗЭНийх болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Тахилч тэдгээрийг тайвшруулах тааламжит үнэрт зориулан галаар өргөх өргөл буюу хүнс болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Бүх өөх нь ЭЗЭНийх болох юм.

Onani mutuwo Koperani




Леви 3:16
19 Mawu Ofanana  

Абел бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. ЭЗЭН Абелыг болон түүний өргөлийг ойшоон хүлээж авсан боловч


Тэнд их олон шатаалт тахилаас гадна эвийн тахилуудын өөх болон шатаалт тахилуудад зориулсан ундаан өргөлүүд бас байлаа. Ийнхүү ЭЗЭНий өргөөний үйлчлэл сэргэсэн билээ.


Тэгээд Соломон, ЭЗЭНий өргөөний өмнөх хашааны төвийг ариусгав. Учир нь тэрээр шатаалт тахил, эвийн тахилын өөхийг тэнд өргөсөн бөгөөд Соломоны хийсэн хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл болон өөхийг багтаахааргүй байсан юм.


Мөн бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөрийг өөхтэй нь авч, тахилын ширээн дээр шатаагтун.


Чи бас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр болон тэдгээрийн өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол томилгооны ёслолын хуц юм.)


Гэвч Түүнийг няцалж, зовоох нь ЭЗЭНий таалал байв. Амиа Тэр ялын тахил болговоос, Үрээ Тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасган ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно.


Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явахад ариун газрын минь үүргийг сахисан Левийн тахилч, Задокийн хөвгүүд Надад үйлчлэхээр Надад ойртох бөгөөд тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох болой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тахилч цусыг нь уулзалтын майхны үүдэнд ЭЗЭНий тахилын ширээн дээр цацаж, өөхийг нь ЭЗЭНд тааламжит үнэр болгон шатаах ёстой.


Бүх өөхийг нь тэрээр эвийн тахилуудын өөхний адил тахилын ширээн дээр шатааг. Ийнхүү тахилч түүнд нүглийнх нь эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.


Эвийн тахилын өөхийг салгасантай адил бүх өөхийг нь салгаг. Тахилч үүнийг тахилын ширээн дээр ЭЗЭНд тааламжит үнэр болгон шатааг. Ийнхүү тахилч түүнд эвлэрүүллийг хийж тэр уучлагдах болно.


Тэрээр өөх, сүүл, бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөрийг өөхнийх нь хамт болон баруун гуяыг нь авав.


ЭЗЭНий өмнөөс гал гарч, тахилын ширээн дээрх шатаалт тахил болон өөхийг шатаажээ. Бүх ард олон үүнийг хармагцаа хашхиралдан нүүрээрээ унав.


Тэр түүнд —“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.”


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa