Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 3:1 - Ариун Библи 2013

1 Хэрэв түүний өргөл нь эвийн тахилын нядлах тахил байх аваас, хэрэв тэр хүн үүнийгээ бод малын сүргээс өргөх гэж байгаа бол эр ч бай эм ч бай согоггүй мал ЭЗЭНий өмнө өргөх ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Түүний өргөл нь эвийн тахилын өргөл байх тохиолдолд, хэрэв тэр нь түүнийг бод малын сүргээс өргөх гэж байгаа бол тэр хүн ЭЗЭНий өмнө эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой.

Onani mutuwo Koperani




Леви 3:1
29 Mawu Ofanana  

Тэгээд Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. Тэр, ЭЗЭНийг дуудсанд Тэрээр шатаалт тахилын ширээн дээр тэнгэрээс гал буулган түүнд хариулав.


Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь шатаалт тахил ба эвийн тахилаа хонь ба үхрүүдээ өргө. Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.


Израилийн хөвгүүдээс залуусыг тэр илгээж тэд шатаалт тахил бас залуу бухнуудаар эвийн тахил ЭЗЭНд өргөв.


Энэ нь хандив учраас Аарон болон түүний хөвгүүдэд зориулан Израилийн хөвгүүдээс өгөх үүрдийн зарлиг болно. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын нядлах тахилаас авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх хандив нь байх юм.


“Эвийн тахил надад байна Ам тангаргаа өнөө биелүүлсэн тул


Энэ хоногуудыг дуусгахад найм дахь өдөр ба түүнээс хойш тахилч нар тахилын ширээн дээр шатаалт тахилууд ба эвийн тахилуудыг чинь өргөх ёстой. Би та нарыг хүлээн авах болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.


Израилийн устай газруудын хоёр зуун хоньтой сүргээс нэг хонийг тэдний төлөө эвлэрүүлэл хийхийн тулд идээн өргөл, шатаалт тахил, эвийн тахилд зориулагтун» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Хэрэв түүний өргөл нь бог малаас хонь эсвэл ямаан шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөг.


Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө хүлээн авагдахын төлөө уулзалтын майхны үүдэнд үүнийг өргөг.


Үүний шалтгаан нь Израилийн хөвгүүд хээр талд нядалж байсан тахилуудаа авчирч, тэдгээрээ ЭЗЭНд, уулзалтын майхны үүдэнд тахилчид авчран ЭЗЭНд эвийн тахил болгон нядлахын тулд болой.


Хэрэв ЭЗЭНд өргөх эвийн тахил нь бог малан өргөл байх аваас эр, эм аль нь ч бай согоггүй малыг тэр хүн өргөг.


Тэгээд ард олонд зориулагдсан, эвийн тахилуудын нядлах тахил болох бух, хуцыг тэр нядалжээ. Аароны хөвгүүд түүнд цусыг нь өгсөнд, тэрээр тахилын ширээг тойруулан цацав.


мөн эвийн тахилуудад ЭЗЭНий өмнө өргөхөөр бух, хуцыг мөн тосоор багсарсан идээн өргөлийг авагтун. Учир нь өнөөдөр ЭЗЭН та нарт үзэгдэх болно” гэж хэлтүгэй.


Шатаалт тахил, Идээн өргөлүүдийг Надад өргөсөн ч Би эс хүлээн авна. Эвийн тахилын тарган мал уруу чинь ч хүртэл Эс харна, Би.


“Хонин сүрэгт нь эр хонь байхад, түүнийгээ өргөхөөр тангарагласан атлаа Эзэнд өө сэвтэй амьтныг тахил болгон өргөдөг луйварчин хараагдаг. Учир нь Би бол аугаа Хаан бөгөөд үндэстнүүд нэрээс минь эмээдэг” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Та нар сохрыг тахил болгон өргөж байгаа нь муу биш гэж үү? Та нар доголон ба өвчтэйг өргөж байгаа нь муу биш гэж үү? Үүнийг захирагчдаа аваачиж өг. Тэр та нарт таатай хандах уу? Эсвэл тэр та нарыг элэгсэгээр хүлээн авах уу?” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Ам өчгөө биелүүлэх мөн эвийн тахилд ЭЗЭНд шатаалт тахил эсвэл нядлах тахил болгон үхрийн төлийг бэлтгэхдээ


Тэр хүн тахилаа ЭЗЭНд өргөхдөө шатаалт тахилд согоггүй эр хурга нэгийг, нүглийн тахилд согоггүй охин төлөг нэгийг, эвийн тахилд согоггүй хуц нэгийг


эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Амминадабын хүү Нахшоны өргөл энэ юм.


эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Педахзурын хүү Гамалиелын өргөл энэ юм.


Чи шатаалт тахилын мах, цус хоёрыг ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр өргө. Харин нядлах тахилынхаа цусыг ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр асгаад, махыг нь ид.


Түүний загалмайн цусаар амар амгаланг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх эсвэл тэнгэр дэх бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг.


хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё.


Бид үзсэн, сонссоноо та нарт мөн тунхагласнаар та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэхээр бид Эцэг ба Түүний Хүү Есүс Христтэй нөхөрлөнө.


Тэгэхэд Израилийн бүх хөвгүүд, бүх ард түмэн өгсөн явж Бетелд ирэв. Тэд уйлалдан ЭЗЭНий өмнө тэндээ сууцгаан үдэш хүртэл мацаг барилаа. Тэд ЭЗЭНий өмнө шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв.


Дараа өдөр нь ард олон эртлэн босоод, тэнд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa