Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 27:9 - Ариун Библи 2013

9 Хэрэв ЭЗЭНд тахил болгон өгөхөд зориулагдсан амьтан байвал ЭЗЭНд өгсөн аливаа амьтан ариун болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Хэрэв энэ нь ЭЗЭНд тахил болгон өгөхөд зохистой төрлийн амьтан байвал ЭЗЭНд өгсөн аливаа ийм амьтан нь ариун болдог.

Onani mutuwo Koperani




Леви 27:9
7 Mawu Ofanana  

“Ариун юм байна” гэж яаруу хэлчихээд Амласныхаа дараа эргэцүүлэх нь хавх аж.


Чамайг нүгэлд өдөөхийг амандаа бүү зөвшөөр. “Энэ нь алдаа байжээ” гэж Бурханы элчийн өмнө бүү хэл. Яагаад Бурхан үгэнд чинь уурсаж, гарын ажил хэргийг чинь устгах ёстой юм бэ?


Түүнээс гадна, тэд үүнийхээ алийг нь ч худалдаж эсвэл сольж болохгүй. Эсвэл газрын энэ шилмэл хувийг бусдад дамжуулж болохгүй. Учир нь энэ нь ЭЗЭНд ариун.


Сайныг муугаар буюу мууг сайнаар орлуулж эсвэл сольж болохгүй. Хэрэв амьтныг амьтнаар солих аваас тэр нь болон орлуулсан амьтан хоёулаа ариун болно.


Хэрэв тэр хүн үнэлгээнээс чинь ядуу байх аваас түүнийг тахилчийн өмнө аваачих бөгөөд тахилч түүнийг үнэлэх болой. Ам өчиг өгсөн нэгний хөрөнгө чадлын хэрээр тахилч түүнийг үнэлэг.


Хэрэв хэн нэг нь ЭЗЭНий ариун зүйлсийн эсрэг харш юм, санамсаргүй гэм үйлдэх аваас тэрээр ялын тахилд бог малаас согоггүй хуцыг ЭЗЭНд авчрах ба энэ нь ариун газрын шекелийн дагуу мөнгөн шекелээр үнэлэгдэх бөгөөд ялын тахил болох юм.


Гэтэл та нар “Хэн эцэгтээ эсвэл эхдээ «Танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн» гэж хэлнэ,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa