Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 26:46 - Ариун Библи 2013

46 Эдгээр нь Синаи уулнаа Мосегийн гараар дамжуулан Израилийн хөвгүүд болон Өөрийнхөө хооронд ЭЗЭНий өгсөн зарлиг, шийдвэр, хуулиуд билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

46 Эдгээр нь Синаи ууланд Мосегээр дамжуулан ЭЗЭН Израилийн хөвгүүд болон Өөрийнхөө хооронд тогтоосон тогтоол, зарлигууд болон хуулиуд билээ.

Onani mutuwo Koperani




Леви 26:46
15 Mawu Ofanana  

Ард түмнээ хонин сүрэг мэт Мосе ба Аароны гараар Та удирдсан билээ.


ЭЗЭН, Синаи уулан дээр Мосед ярин айлдахдаа —


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


Эдгээр нь Израилийн хөвгүүдэд зориулан Синаи уулан дээр Мосед ЭЗЭНий тушаасан тушаалууд болой.


ЭЗЭНд өргөлүүдээ өргөх тушаалыг Синаин цөлд байхдаа Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдрөө ЭЗЭН үүнийг Синаи уулнаа Мосед тушаасан билээ.


Ийнхүү Мосегоор дамжуулан ЭЗЭНий тушаасан бүх зүйлийг Аарон болон түүний хөвгүүд хийв.


Эдгээр нь Иерихогийн харалдаа, Иорданы дэргэдэх Моабын талд Мосегоор дамжуулан Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий тушаасан тушаал, шийдвэрүүд юм.


Мосегоор дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, уулзалтын майханд үйлчилж байсан хүн бүр буюу кохатчуудын ургийн тоолуулсан эрчүүд байлаа.


Учир нь хууль Мосегоор өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ.


Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд эзэмшүүлэхээр өгсөн газар нутагт, тэр газар дээр амьдран суух өдрүүдийн туршид даган биелүүлэх ёстой зарлиг, тогтоолууд чинь энэ байна.


Та нар ЭЗЭН Бурханыхаа хойноос дагаж, Түүнээс айн эмээж, Түүний тушаалыг мөрдөж, Түүний дуу хоолойг сонсон дагаж, Түүнд зарагдаж, Түүнээс зуур.


Хореб ууланд Израилийн хөвгүүдтэй байгуулсан гэрээнээс нь гадна ЭЗЭНээс Мосед тушааж, Моабын нутагт израильчуудтай байгуулсан гэрээний үгс нь энэ билээ.


Мосе бидэнд хуулийг Иаковын цугларалд өв залгамжлалыг тушаасан билээ.


Та нарын хүрч очоод эзэмшин суух тэр газарт та нараар үүнийг дагуулж мөрдүүлэхийн тулд би ЭЗЭН Бурханыхаа надад тушаасан ёсоор та нарт зарлиг, шийдвэрүүдийг сургасан билээ.


Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, зарлиг, шийдвэрүүд энэ бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa