38 Та нар үндэстнүүдийн дунд мөхөж, дайснуудын чинь нутаг та нарыг залгих болно.
38 Харин та нар үндэстнүүдийн дунд мөхөж, дайснуудын чинь нутаг та нарыг залгих болно.
Тэр өдөр их бүрээ татна. Ассирийн нутагт гээгдсэн, Египетийн нутгаар тараагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.
Харин түүнийг олзлон аваачсан газарт тэр үхэж, энэ нутгийг дахин харахгүй.
Тиймээс очиж, цагаачлахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн тахлаар үхнэ гэдгийг одоо тодорхой ойлгогтун гэв.
Та нараас үлдэгсэд хилэнцийнхээ улмаас дайснуудынхаа нутагт ялзарч мөн эцэг өвгөдийнхөө хилэнцийн улмаас ялзрах болно.
ЭЗЭНээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр чамайг устгах хүртэлээ хүзүүнд чинь төмөр дөнгө углана.
Миний чамд “Чи үүнийг дахин хэзээ ч үзэхгүй” гэж өмнө нь хэлсэн тэр замаар ЭЗЭН чамайг хөлөг онгоцоор Египетэд буцааж аваачна. Тэнд та нар өөрсдийгөө дайснууддаа боол шивэгчин болгож худалдах гэсэн ч хэн ч та нарыг авахгүй гэв.