Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 26:37 - Ариун Библи 2013

37 Хэн ч мөрдөөгүй байхад тэд илдэнд өртөж буй мэт бие бие дээрээ бүдрэх болно. Та нар дайснаа эсэргүүцэн зогсох ямар ч хүчгүй байх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

37 Хэдийгээр хэн ч мөрдөөгүй боловч тэд илднээс зугтаж буй мэт бие бие дээрээ бүдрэх болно. Та нар дайсныхаа өмнө зогсох ямар ч хүчгүй байх болно.

Onani mutuwo Koperani




Леви 26:37
12 Mawu Ofanana  

Олзлогдогсдын дунд бөхийн, Алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Та нарын эсрэг тулалдаж буй халдеичуудын бүхий л цэргийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс майхан майхандаа үлдлээ ч тэдний хүн бүр нь босож, энэ хотыг галдан шатаах л болно” гэлээ хэмээв.


Тэд дахин дахин бүдэрсэн. Үнэхээр тэд бие биенийхээ харалдаа унасан. Тэгээд тэд «Бос! Дарлагчийн илднээс зайлж, Хүмүүстээ, төрөлх нутагтаа очицгооё» гэжээ.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хүмүүсийн өмнө Бүдрүүлэх чулуу тавьж байна. Тэгээд тэд буюу эцгүүд хүүхдүүдтэй хамтдаа түүнд бүдэрнэ. Хөршүүд хийгээд найзууд сүйрнэ.”


Би нүүрээ та нарын эсрэг хандуулах бөгөөд та нар дайсныхаа өмнө цохигдон унана. Үзэн ядагч өстнүүд чинь та нарыг захирах бөгөөд хэн ч мөшгөөгүй байхад та нар зугтах болно.


Морьтонгууд мордож, Илднүүд гялалзаж, жаднууд гялтганана. Олон үхэгсэд, үй олон хүүр, тоймгүй олон цогцос. Хүмүүс цогцоснууд дээр бүдэрч унана.


ЭЗЭН та нарын дунд байхгүй тул бүү яв. Эс бөгөөс та нар дайсныхаа өмнө цохигдоно.


ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонох тонуулчдын гарт өгөв. Тэднийг дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол нь тойронд байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав.


Гурван зуун хүнийг эвэр бүрээ үлээн дуугаргах үед ЭЗЭН бүхэл цэргүүдийн дунд нэгнийх нь илдийг нөгөөгийнх нь эсрэг зөрөлдүүлсэнд цэргүүд Зерерагийн зүг орших Бет-шитта болон Таббатын ойролцоох Абел-мехолагийн хил хязгаар хүртэл зугтацгаав.


Филистчүүд Израильтай учран тулалдахаар жагсаж ирсэн бөгөөд тулаан газар авахад Израиль филистчүүдэд цохигдон филистчүүд хээр талд тэдний цэргээс дөрвөн мянга орчим хүнийг алав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa