Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 26:26 - Ариун Библи 2013

26 Намайг талхны чинь савааг хугалахад арван эмэгтэй нэг зууханд та нарын талхыг жигнэж, талхыг жинлэн эргүүлэн хуваарилна. Та нар идсэн ч эс цадна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Намайг талхны чинь хангамжийг таслахад, талхыг чинь арван эмэгтэй нэг зууханд жигнэн, талхны хувийг хэмжин ноогдуулна. Тэгээд та нар идсэн ч цадахгүй байх болно.

Onani mutuwo Koperani




Леви 26:26
17 Mawu Ofanana  

Самарид их өлсгөлөн болов. Үзэгтүн, илжигний толгой наян мөнгөн шекел, кабын дөрөвний нэг тагтааны сангас таван мөнгөн шекелээр зарагдах хүртэл тэд хотыг бүслэв.


Түүнчлэн тэр нутагт өлсгөлөнг дуудан ирүүлж, Талх тарианы иш бүрийг Тэр хугалсан.


Харагтун, Түг түмдийн БУРХАН Эзэн, Өөрийн хангамж, туслалцааг Иерусалим болон Иудагаас зайлуулах гэж байна. Талхны бүх хангамж, усны бүх хангамж,


Усан үзмийн арван акр газар нэг бат дарс гаргаж, Нэг омер үр нь нэг ефа тариа ургуулна” гэж тангараглав.


Түг түмдийн ЭЗЭНий уур хилэнгээр Газар хуйхлагдах бөгөөд Хүмүүс галын түлш мэт юм. Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.


Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч, өлссөн хэвээр. Тэд зүүн гарт байгаагаа идэвч үл цадна. Тэд ураг төрлийнхөө махыг иднэ.


Тэднийг мацаг барихад Би орилохыг нь сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн, тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.


Хүний хүү, хэрэв аливаа улс Миний эсрэг итгэл эвдэн нүгэл үйлдэж, Би түүний эсрэг мутраа сунгаад, талхных нь нөөцийг устгаж, түүн дээр өлсгөлөн илгээж, түүнээс хүн амьтдыг нь таслан устгах цагт


Идэх хүнс чинь жингээрээ хоногт хорин шекел байх ёстой. Чи үүнийг хэд хэд хуваан идэх ёстой.


Тэгээд Тэр надад —Хүний хүү, харагтун, Би Иерусалимд хүнсний нөөцийг үгүй болгох гэж байна. Тэд талхыг жинлэн зовнилтойгоор идэж, усыг хэмжиж хиртхийлт дор уух болно.


Талх, ус хомс болно. Тэд бие биенээ хиртхийн харж хилэнц дотроо турж эцнэ.


Та нарыг устгахаар Миний явуулах хүмүүсийн сүйрэлд зориулагдаж байсан өлсгөлөнгийн хорт сумыг Би тэдний эсрэг харвах үед Би өлсгөлөнг чинь улам идэвхжүүлж, талхны нөөцгүй болгоно.


Тэд идэвч үл ханан Тэд биеэ үнэлэвч эс үржинэ. Учир нь тэд ЭЗЭНд анхаарал хандуулахаа больж,


Хэрэв энэ бүхний дараа та нар Надад дуулгаваргүй байсаар, Надад дайсагнасаар байх аваас


Идсэн ч чи эс цадаж, гэдэс чинь өлсөнө. Холдуулсан ч чи юуг ч үл аварна. Аварсан ч, Би илдэнд өгөх болно,


Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa