Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 26:17 - Ариун Библи 2013

17 Би нүүрээ та нарын эсрэг хандуулах бөгөөд та нар дайсныхаа өмнө цохигдон унана. Үзэн ядагч өстнүүд чинь та нарыг захирах бөгөөд хэн ч мөшгөөгүй байхад та нар зугтах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Би Өөрийн царайг та нарын эсрэг хандуулж, дайсныхаа өмнө та нар цохигдон унах болно. Та нарыг үзэн ядагчид нь та нарыг захирах бөгөөд хэн ч та нарыг мөшгөөгүй байхад та нар зугтан явах болно.

Onani mutuwo Koperani




Леви 26:17
30 Mawu Ofanana  

чамайг газар хагалахад газар чамд дахин үр жимсээ хайрлахгүй. Чи газар дэлхийд зайгуул тэнүүлч болно гэв.


Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа цохигдох үед, хэрэв тэд Тан уруу дахин эргэж, Таны нэрд талархаж, энэ өргөөнд Танд хандан залбирч, гуйх аваас


Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Арамын хаан Хазаелын гарт үргэлж өгч мөн Хазаелын хүү Бен-хададын гарт тушаасаар байв.


Арамын хаан Иехоахазын цэргийг устган, гишгэлүүрийн тоос мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг үлджээ.


Та, биднийг өстнүүдээс зугтаалгасан. Биднийг үзэн ядагчид олз авчээ.


Айхаар юм алга атал Тэд үлэмж ихээр айж чичрэх болно. Чамайг бүслэгчдийн ясыг Бурхан тараасан. Бурхан тэднийг түлхсэн тул Чи тэднийг ичгүүр болгосон.


Израилийн аврал Сионоос гарах болтугай! Бурхан, олзлогдсон хүмүүсээ эргүүлэн авч ирэхэд Иаков баясан, Израиль баярлана.


Буруут нь мөшгөөгүй байхад ч зугтдаг бол Зөвт нь арслан мэт зоригтой.


Гэвч та нар уулын орой дээрх тугийн иш шиг үлдэж, Толгод дээрх тэмдэг мэт болох хүртэлээ Нэг хүний сүрдүүлгээр мянган хүн чинь зугтаж, Таван хүний заналхийллээр Та нар зугтах болно.


Харин тэд тэрслэн Ариун Сүнсийг нь гомдоов. Тиймээс Тэр эргэж дайсан нь болоод, Тэдний эсрэг дайтсан.


«Би Иуда болон Иерусалимын зөвлөгөөг энэ газарт хоосон болгож, Би тэднийг дайснуудынх нь өмнө болон өөрсдийнх нь амийг эрэгчдийн гараар унагаах болно. Би тэдний хүүрийг тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдад хоол болгон өгнө.


Тиймээс түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би та нарын дээр гамшгийг авчирахаар, бүх Иудаг эцэс болгохоор шийдсэн.


Өстнүүд нь захирагч болж, Дайснууд нь дэвжив. Гэмт үйлдэл нь тоо томшгүй болсон тул ЭЗЭН түүнийг энэлгэжээ. Хүүхдүүд нь өстнийхөө өмнө Олзныхон болж, туугдан оджээ.


Дайсан мэт нумаа татжээ, Тэрээр Өстөн адил баруун мутраа тавин, Нүдэнд тааламжтай бүхнийг хядав. Сион охины майханд Хилэн юугаа гал мэт цутгав.


Би нүүрээ тэдний эсрэг хандуулав. Тэд галаас гарч ирсэн ч гал тэднийг шатаах болно. Би нүүрээ тэдний эсрэг хандуулсан үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Израилийн гэрийнхнээс эсвэл та нарын дунд түр сууж буй аливаа ирмэл хүн цус идэх аваас цус иддэг тэр хүний эсрэг Би нүүрээ хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи өөдөөс нь нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


Ийнхүү ард олноос гурван мянга орчим хүн тийш очсон боловч Аин эрчүүдээс тэд зугтаав.


ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонох тонуулчдын гарт өгөв. Тэднийг дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол нь тойронд байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав.


Ингээд Израилийн хөвгүүд Моабын хаан Еглонд арван найман жилийн турш зарцлагджээ.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Месопотамийн хаан Кушан-ришатаимын гарт тушаав. Израилийн хөвгүүд найман жил Кушан-ришатаимд зарцлагджээ.


Мидианы гар Израилийн дээр хүчтэй болов. Мидианаас болж, Израилийн хөвгүүд өөрсдөдөө нуувч болгон уул, агуй болон бэхлэлт дотор хоргодох газруудыг бэлтгэжээ.


Хэрэв та нар ЭЗЭНий дуу хоолойг үл сонсож, харин ЭЗЭНий тушаалд тэрслэн зөрүүдлэх аваас ЭЗЭНий мутар эцэг өвгөдийн чинь эсрэг байсны адил та нарын ч эсрэг байх болно.


Филистчүүд Израилийн эсрэг тулалдахад Израилийн эрчүүд филистчүүдээс зугтаж, Гилбоа ууланд хиаран унав.


Тэгээд филистчүүд тулалдсанд Израиль цохигдон хүн бүр майхан уруугаа зугтав. Израилиас гучин мянган явган цэрэг хөсөр унасан нь аймшигтай том ялагдал байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa