Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 26:1 - Ариун Библи 2013

1 Та нар бөхийн мөргөх гэж шүтээн ба сийлмэл хөрөг бүү хий, чулуун багана ч бүү босго, нутагтаа хэлбэрт чулуу ч бүү байрлуул. Учир нь Би ЭЗЭН, та нарын Бурхан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Та нар өөрсдөдөө зориулан бөхийн мөргөх гэж нутагтаа шүтээнүүдийг хийх ёсгүй. Өөрсдөдөө хөрөг, эсвэл чулуун баганыг ч босголгүй, хэлбэрт чулууг ч бүү байрлуул. Учир нь Би бол ЭЗЭН та нарын Бурхан.

Onani mutuwo Koperani




Леви 26:1
30 Mawu Ofanana  

Бүх өндөр толгод болон ногоон мод бүрийн доор тэд өөрсдөдөө зориулан онго багананууд ба Ашерагийн шонгуудыг босгож,


Тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий бүх тушаалуудыг умартан өөрсдөдөө зориулан цутгамал хөргүүд буюу хоёр тугалыг хийж, Ашераг бүтээж, тэнгэрийн бүх эрхэст мөргөж, Баалд үйлчлэв.


Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүд болон Израилийн хаадын үйлдэж байсан тогтоолуудаар явснаас ийн болсон билээ.


Учир нь тэд мөргөлийн өндөрлөгүүдээрээ Түүнийг уурлуулж, Сийлмэл хөргүүдээрээ хардалтыг нь хөдөлгөсөн.


Сийлмэл хөргүүдэд үйлчилдэг, Шүтээнүүдээр бардамнадаг бүх хүн ичих болтугай. Бүх бурхад аа, Түүнд мөргөгтүн!


—Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.


Та нар Надтай зэрэгцүүлэн өөр бурхдыг бүү хий. Мөнгөн бурхад эсвэл алтан бурхдыг өөрсдөдөө зориулж бүү хий.


Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун баганануудыг хэсэглэн бутал.


Чи өөртөө ямар ч цутгамал бурхдыг бүү хий.


Тэр өдөр хүмүүс мөргөхөөр өөрсдөдөө бүтээсэн Мөнгөн шүтээнүүд ба алтан шүтээнүүдээ Сохор номин, сарьсан багваахайнууд уруу шидэлцгээнэ.


Шүтээнүүдэд бүү ханд, өөрсдөдөө зориулж цутгамал бурхдыг бүү хий. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.


Учир нь Израилийн хөвгүүд Миний зарц нар болой. Тэд Египет нутгаас Миний гаргаж авчирсан Миний зарц нар болой. Би ЭЗЭН, та нарын Бурхан.


Аароны хөвгүүд дотроос, эвийн тахилуудын цус болон өөхийг өргөж буй нэгний хувиар баруун гуя ногдоно.


уг нутгийн бүх оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулж, тэдний бүх хөрөг дүрс, бүх цутгамал хөргийг нь устган, тэдний бүх мөргөлийн өндөрлөгийг нь нураагтун.


Бурханы үр удам атлаа бид Бурхан чанарыг хүний сэдэл, урлагийн тусгалыг тээгч алт, мөнгө эсвэл чулуун дүрстэй адилтган бодох ёсгүй.


“Урчуудын сийлсэн эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг агаад үүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн хариуд нь “Амен!” гэнэ.


“Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.


Гадаа нь ноход, мэргэчид, завхайрагчид, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.


Газар нутаг нь боолчлогдох өдрийг хүртэл Даны хөвгүүд өөрсдөдөө зориулан сийлмэл шүтээнийг босгов. Манассегийн хөвгүүн Гершомын хүү Ионатан ба түүний хөвгүүд Дан овгийн тахилч нар байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa