Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 25:43 - Ариун Библи 2013

43 Түүнийг хатуу ширүүнээр бүү захир, харин Бурханаасаа эмээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

43 Түүнийг хатуу ширүүнээр захиралгүй, харин өөрсдийн Бурханыг хүндэл.

Onani mutuwo Koperani




Леви 25:43
23 Mawu Ofanana  

Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд —Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа.


Одоо та нар Иуда, Иерусалимын хүмүүсийг зарц, шивэгчин болгож захирах санаатай байна. Та нар өөрсдөө харин ЭЗЭН Бурханыхаа өмнө үнэхээр ялгүй юм уу?


Миний эсрэг гомдоллох боол эсвэл шивэгчнийхээ заргыг би үл тоомсорлосон бол


Бурхан миний эсрэг босох аваас би хэрхэх билээ? Тэр намайг дэнсэлсэн бол би Түүнд юу гэж хариулах билээ?


Гэтэл эх баригч нар Бурханаас эмээж, Египетийн хааны тушааснаар эс үйлдэн, хөвгүүдийг амьд үлдээв.


Эх баригчид Бурханаас эмээсэн тул Тэр тэдэнд гэр бүл бий болгож өгчээ.


Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан өөд болов. Израилийн хөвгүүд боолчлолоос болж сүүрс алдан орилжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрлээ.


ЭЗЭН —Египетэд байгаа ард түмнийхээ зовлонг Би харж, ажлын даамлуудаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлон зүдүүрийг мэднэ.


Тэгээд одоо, харагтун, Израилийн хөвгүүдийн хашхираан Миний өмнө ирэв. Түүнчлэн тэднийг дарангуйлж байгаа египетчүүдийн дарангуйллыг ч Би харлаа.


Фараоны ажлын даамлуудын томилсон Израилийн хөвгүүдийн харгалзагч нар зодуулж, —Та нар өчигдөр, өнөөдөр яагаад урьдын адил хэмжээгээр тоосго хийж гүйцээгээгүй вэ? гэж байцаалгав.


Би ард түмэндээ хилэгнэн Өв залгамжлалаа жигшиж, Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, Бүр өтгөст ч хүнд буулгыг үүрүүлэв.


«Мацаг барихыг маань яагаад Та хараагүй юм бэ? Бид номхон даруу болж байгааг яагаад Та ажиглаагүй юм бэ?» гэдэг. Үзэгтүн, мацаг барих өдрөө та нар таалал сонирхолдоо үйлчилж, Хамаг ажилчдаа мөлждөг.


Эмгэгтэйг нь та нар үл тэнхрүүлж, өвчтэйг нь та нар эс эдгээн, гэмтсэнийг нь та нар үл боож, бутарсныг эс буцааж, гээгдсэнийг үл хайв. Харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлов.


Та нар бие биенээ дарлалгүй, харин Бурханаасаа эмээгтүн. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.


Учир нь тэд Египет нутгаас Миний гарган авчирсан Миний зарц нар болой. Боолыг худалддаг шиг тэд худалдагдах ёсгүй.


Та нарын эргэн тойрны үндэстнүүдээс чиний авах зарц хийгээд шивэгчний хувьд чи тэднээс зарц болон шивэгчин худалдан авч болно.


Өөрсдийн чинь дараа гарах хөвгүүдэд тэднийг эзэмшил болгон өвлүүлэхээр та нар гэрээслэн өгч болно. Тэд та нарт үеийн үед үйлчлэх болно. Харин ах дүү чинь болох Израилийн хөвгүүдийн тухайд, та нар бие биенээ хатуу ширүүнээр захирах ёсгүй.


Тэрээр хөлсний хүн мэт жилээс жилд эзэнтэйгээ хамт байх бөгөөд эзэн нь та нарын нүдэн дээр түүнийг хатуу ширүүн захирах ёсгүй.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Эзэд ээ, үүний адил боолууддаа ханд. Тэдний болон та нарын Эзэн тэнгэрт байгааг мөн Тэрээр хэнийг ч ялгаварладаггүйг ойлгож, тэднийгээ бүү айлгаж сүрдүүл.


Тэд ЭЗЭН Бурханаас чинь эмээлгүй, та нарыг аян замдаа ядарч зүдэрч явахад чинь уулзаад, ард чинь яваа сул дорой хүмүүсийг цохисон билээ.


Эзэд ээ, та нар тэнгэрт бас Эзэнтэй гэдгээ мэдэж боолууддаа шударга ёс, тэгш эрхийг соёрх.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa