34 Харин тэдний хотыг тойрсон бэлчээрүүд тэдний мөнхийн эзэмшил учир зарагдах ёсгүй.
34 Харин тэдний хотуудын бэлчээрүүд нь тэдний мөнхийн эзэмшил учир зарагдах ёсгүй.
Мөн хотуудынхаа бэлчээр газрууд дахь тахилч нар болох Аароны хөвгүүдэд эсвэл хот нэгбүрд, тахилч нарын дотроос эрчүүд бүгдэд, левичүүдийн дотроос удмын бичигт тэмдэглэгдсэн хүн бүрд хувь тараах хүмүүсийг нэрсээр тогтоосон юм.
Тахилч нарын хилийн хажуугаар левичүүдэд хорин таван мянган тохой урт, арван мянган тохой өргөн газар байх болой. Бүх урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянга байх ёстой.
Түүнээс гадна, тэд үүнийхээ алийг нь ч худалдаж эсвэл сольж болохгүй. Эсвэл газрын энэ шилмэл хувийг бусдад дамжуулж болохгүй. Учир нь энэ нь ЭЗЭНд ариун.
Газар Минийх бөгөөд та нар Миний хувьд ирмэл хүмүүс түр суугчид учир газрыг бүрмөсөн зарах ёсгүй.
Левийнхнээс авсан зүйл буюу тэдний эзэмшлийн хотод зарагдсан орон сууц эвэр бүрээдэлтээр хуучин эзэндээ буцан очих болой. Учир нь левийнхний хотуудын орон сууцнууд Израилийн хөвгүүдийн дундах тэдний эзэмшил билээ.