5 Эхний сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр ЭЗЭНий Алгасал болно.
5 Эхний сард, уг сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр болдог.
Чи Исгээгүй талхны баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор Абиб сарын товлосон үед чи долоо хоногийн турш исгээгүй талх ид. Учир нь тэр сард чи Египетээс гарсан. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.
Нэгдүгээр сард, уг сарын арван дөрөвний өдөр та нар Алгасалын баярыг тэмдэглэх бөгөөд исгээгүй талх долоо хоногийн турш идэх ёстой.
Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад
Исгээгүй талхны баярын эхний өдөр, Алгасалын хурга нядлах үеэр шавь нар нь —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэв.
Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов.
Уг сарын арван дөрөвний өдрийн орой Израилийн хөвгүүд Иерихогийн тал газарт, Гилгалд буудаллаж байхдаа Алгасалыг тэмдэглэв.