Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 23:28 - Ариун Библи 2013

28 Энэ нь Бурхан ЭЗЭНий чинь өмнө та нарт эвлэрүүллийг хийх эвлэрүүлгийн өдөр учир энэ өдөр та нар ямар ч ажил бүү хий.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

28 Энэ өдөр та нар ямар ч ажлыг бүү хийгтүн. Учир нь энэ бол өмнөөс чинь, та нарын Бурхан ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийх эвлэрүүллийн өдөр билээ.

Onani mutuwo Koperani




Леви 23:28
15 Mawu Ofanana  

Гэвч Түүнийг няцалж, зовоох нь ЭЗЭНий таалал байв. Амиа Тэр ялын тахил болговоос, Үрээ Тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасган ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно.


Гэмт үйлдлийг дуусгаж, нүглийг эцэслэн хилэнцийг наманчилж мөнхийн зөвт байдлыг тогтоох, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжлэх мөн ариунаас ариун газрыг тослохын тулд чиний ард түмэн хийгээд ариун хотын чинь төлөө далан “долоо хоног” тогтоогдсон юм.


Учир нь та нарыг цэвэршүүлэхээр та нарт энэ өдөр эвлэрүүлэл хийгдэх бөгөөд та нар ЭЗЭНий өмнө бүх нүглээсээ цэвэрших болно.


ариун газарт зориулан эвлэрүүлэл хийж, уулзалтын майхан болон тахилын ширээнд зориулан эвлэрүүлэл хийж мөн тахилчид бүх чуулганы ард олонд эвлэрүүлэл хийх юм.


Жил бүр ганц удаа Израилийн хөвгүүдийн бүх нүглийн эвлэрүүллийг хийх нь та нарт улиран үргэлжлэх зарлиг болой гэв. ЭЗЭНий өөрт нь тушаасан яг тэр ёсоор Мосе хийв.


Уг долоо дахь сарын аравны өдөр эвлэрүүлгийн өдөр буюу та нарт ариун цуглаан болой. Та нар сэтгэлээ номхтгож ЭЗЭНд галан тахил өргөгтун.


Иошуагийн өмнө Миний тавьсан чулууг үзэгтүн. Нэг чулуун дээр долоон нүд. Үзэгтүн, Би түүн дээр бичээс сийлнэ” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Ганц өдрийн дотор тэр газрын хилэнцийг Би зайлуулна.


Энэхүү хүслээр бид Есүс Христийн, бүгдийн төлөө нэгмөсөн биеэ өргөсөн өргөлөөр ариусгагдсан юм.


Учир нь Тэр ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ.


Тэр ямааны болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэгмөсөн бүгдийн төлөө орсон.


Тийм бишсэн бол, ертөнцийн сууриас хойш Тэр үргэлж зовох ёстой болно. Харин эдүгээ, үеийн төгсгөлд Өөрийгөө тахил болгон нүглийг зайлуулахын тулд Тэр ганц удаа үзэгдсэн юм.


Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн учир төдийгүй, хамаг ертөнцийн нүглийн учир билээ.


Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн улмаас Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэнд л хайр байгаа юм.


Энэ бол ус ба цусаар ирсэн нэгэн, Есүс Христ юм. Зөвхөн усаар биш, харин ус ба цусаар аж. Сүнс үнэн тул гэрчлэгч нь Сүнс болой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa