Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 23:17 - Ариун Библи 2013

17 Амьдрах газраасаа та нар ефагийн аравны хоёр хэмжээтэй сайн гурилаар хөрөнгөтэй жигнэн хийгдсэн хоёр талхыг даллах өргөлд зориулан авчир. Тэр нь ЭЗЭНд анхны үр жимс болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Амьдрах газраасаа та нар даллах өргөлд зориулан ефагийн аравны хоёроор хийгдсэн хоёр талхыг авчрах болно. Тэдгээр нь ЭЗЭНд анхны үр жимс болгон хөрөнгөтэй жигнэгдсэн сайн гурилын байх ёстой.

Onani mutuwo Koperani




Леви 23:17
22 Mawu Ofanana  

Бид мөн зуурсан гурилынхаа дээжийг, өөрсдийн хандивыг, мод бүрийн үр жимсийг, шинэ дарс ба тосыг Бурханы өргөөний өрөөнүүдэд тахилчдад хүргэж өгөх ба левичүүдэд газрынхаа аравны нэгийг өгнө. Учир нь левичүүд бүх тосгоноос аравны нэгийг авах хүмүүс юм.


Ургацынхаа элбэг дүүрнээс, усан үзмийнхээ шахуургаас өргөх өргөлөө чи бүү хойшлуул. Чи хөвгүүдийнхээ ууганыг Надад өгөх ёстой.


Чи талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр Ургацын баярыг сахь. Мөн чи хөдөлмөрийнхөө үр жимсийг хураахдаа жилийн эцэст Ургац хураалтын баярыг сахь.


Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.


Долоо хоногуудын буюу буудайн ургацын анхны үрийн баярыг тэмдэглэ. Мөн жилийн эцэст ургац хураалтын баярыг тэмдэглэ.


Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв.


Та нар анхны үр жимсний өргөлийг ЭЗЭНд өргөхдөө үүнийгээ харин тахилын ширээн дээр тааламжит үнэр болгон өргөх ёсгүй.


Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд “Миний та нарт өгч буй нутагт ирж, ургацыг нь хураахдаа та нар ургацынхаа анхны үр жимсний багцыг тахилчид авчрагтун.


Талхтай хамт та нар согоггүй долоон эр хургыг, үхэр сүргийн төл бух мөн хоёр хуц өргө. Тэдгээр нь идээн өргөл, ундаан өргөлүүдийнхээ хамт ЭЗЭНд шатаалт тахил буюу ЭЗЭНд тааламжит үнэрт, галан тахил болой.


Эвийн тахилуудынхаа талархлын тахилд тэрээр бинтэй хамт исгэсэн талхыг өргөл болгон өргөг.


Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин —


ЭЗЭНд тэдний өгдөг юмс болох шинэ тосны дээж бүхнийг, шинэ дарс болон үр тарианы дээж бүхнийг, анхны үр жимсийг Би чамд өглөө.


Тэдний нутаг дахь анхны боловсорсон үр жимс бүхэн буюу ЭЗЭНд авчирдаг бүхэн нь чинийх байх болно. Чиний гэр бүлийн цэвэр хүн бүхэн үүнийг идэж болно.


Түүнчлэн анхны үр жимсний өдөр, шинэ ургацаас идээн өргөлийг Долоо хоногуудын баяр дээр ЭЗЭНд өргөх үедээ та нар ариун цуглаан хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй.


Тэрээр өөр нэгэн сургаалт зүйрлэл тэдэнд айлдан —Тэнгэрийн хаанчлал нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй түүнийг авч, гурван хэмжүүр гурилд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм гэв.


Зөвхөн үүнд ч биш, харин бас бид, өөрсдөдөө Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч дотроо ёолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэж ядан хүлээдэг.


Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн.


Тэр хүслээрээ биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.


Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa