Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 23:14 - Ариун Библи 2013

14 Бурхандаа тахил авчрах тэр өдрийг хүртэл та нар талх ч, хуурсан болон шинэ үр тариа ч бүү идэгтүн. Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Тэр өдрийг хүртэл, өөрсдийн Бурханыхаа тахилыг авчрах хүртлээ та нар талхыг ч, хуурсан болон шинэ үр тариаг ч бүү идэгтүн. Энэ нь үеийн үед амьдрах бүх газарт чинь улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.

Onani mutuwo Koperani




Леви 23:14
15 Mawu Ofanana  

Та тэдэнд ариун Амралтын өдрөө мэдүүлж, Зарц Мосегоороо дамжуулан Тушаалууд, дүрэм ба хуулийг тэдэнд өгсөн.


ЭЗЭНий сургаал нь зөв, Зүрхний баясгалан ЭЗЭНий тушаал нь тодорхой, Нүдний гэгээрэл.


Уулзалтын майханд, Гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь бэлтгэх ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдийн хамаг үеийнхний сахих үүрдийн зарлиг болой.


Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв.


мөн Израилийн хөвгүүдэд Мосегоор дамжуулан ЭЗЭНий айлдсан бүх зарлигийг өөрсдөд нь сургахын тулд юм гэлээ.


Та нар дээж үр жимсний идээн өргөлийг ЭЗЭНд өргөх аваас гал дээр хуурсан шинэ тариан түрүү, үйрүүлсэн шинэ үрийг үр жимсний идээн өргөлдөө өргө.


Та нар ямар ч ажил бүү хий. Энэ нь бүх амьдрах газарт чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой.


Үүнийг ЭЗЭНд баяр болгон жилд нэг долоо хоног тэмдэглэгтүн. Энэ нь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Үүнийг долоо дахь сард тэмдэглэгтүн.


Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид” гэж тэдэнд хэл гэлээ.


Чи Египетэд боол байснаа санаж, эдгээр зарлигийг сахин хий.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa