12 Багцыг даллах өдөртөө та нар согоггүй эр хургыг шатаалт тахилыг ЭЗЭНд өргө.
12 Та нар уг багцыг даллах өдөртөө согоггүй эр хургыг шатаалт тахилаар ЭЗЭНд өргөгтүн.
Та нарын төл согоггүй, нэг настай эр төл байх ёстой. Та нар түүнийгээ хонь эсвэл ямаанаас ав.
Хэрэв түүний өргөл нь бог малаас хонь эсвэл ямаан шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөг.
Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө хүлээн авагдахын төлөө уулзалтын майхны үүдэнд үүнийг өргөг.
Та нар хүлээн авагдахын тулд уг багцыг тэрээр ЭЗЭНий өмнө даллана. Амралтын өдрийн дараагийн өдөр тахилч түүнийг даллана.
Үүний идээн өргөл буюу тааламжит үнэрт, ЭЗЭНд өргөх галан тахил нь тосонд багсарсан ефагийн аравны хоёр хэмжээтэй сайн гурил байх бөгөөд үүний ундаан өргөл нь хинийн дөрөвний нэг хэмжээтэй дарс байх болой.
харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн.