Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 22:9 - Ариун Библи 2013

9 Тиймээс тэд Миний журам зааврыг сахих ёстой. Эс тэгвээс үүнийг гутааснаас болж гэм нүгэл үүрч үхэх вий. Би тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Тиймийн тул тэд Миний зарлигаас шалтгаалсан нүглийг үүрэхгүйн тулд, зарлигийг гутааснаас болж үхэхгүйн тулд үүнийг сахих ёстой. Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.

Onani mutuwo Koperani




Леви 22:9
10 Mawu Ofanana  

Аарон болон хөвгүүд нь уулзалтын майханд орохдоо эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд ойртохдоо хилэнцээ тээж үхэхгүйн тулд тэдгээрийг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний дараах үр удамд нь үүрд мөнхийн зарлиг болой.


Тэрээр ЭЗЭНий өмнө уг утлагат тахилыг гал дээр хийж, утлагат тахилын утаа гэрчлэлийн дээрх эвлэрүүлгийн тагийг бүрхэх ёстой. Эс бөгөөс тэр үхнэ.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —Хөшигний доторх ариун газарт, авдар дээрх эвлэрүүлгийн тагны өмнө тэрээр хэзээ ч хамаагүй орж болохгүйг ах Аарондаа хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү эвлэрүүлгийн таган дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.


Иймээс та нараас өмнө хийгдэж байсан эдгээр жигшүүр бузрын аль нэгийг та нар үйлдэхгүй мөн тэдгээрээр өөрсдийгөө бузарлахгүйн тулд Миний журам зааврыг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН” гэж тэдэнд хэлэгтүн гэв.


Мөн ариун зүйлсийг идсэнээрээ өөртөө ял хилэнц үүрүүлэх ёсгүй. Учир нь ЭЗЭН Би тэднийг ариусгадаг юм” гэдгийг хэлэгтүн гэв.


Израилийн хөвгүүд гэм нүгэл үүрч үхэхгүйн тулд цаашид уулзалтын майханд ойртох ёсгүй.


Та нар түүнээсээ дээжийг нь өргөсөн үед түүнээс болж ямар ч гэм нүгэл үүрэхгүй бөгөөд Израилийн хөвгүүдийн ариун бэлгүүдийг ч бузарлан үхэхгүй” хэмээн хэлэгтүн гэв.


Мунхаг, сохрууд аа, аль нь чухал вэ? Алт уу эсвэл алтыг ариусгадаг сүм үү?


Тиймээс чи Бурхан ЭЗЭНээ хайрлаж, Түүний журам, зарлиг, шийдвэр, тушаалуудыг үргэлж сахь.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa