31 Та нар Миний тушаалуудыг сахин үйлд. Би ЭЗЭН.
31 Тийнхүү та нар Миний тушаалуудыг сахин, үйлд. Би бол ЭЗЭН.
Та нар Миний зарлигуудыг сахигтун. Малаа өөр төрлийн малтай бүү эвцэлдүүл. Тариан талбайдаа хоёр өөр төрлийн үрийг бүү суулга. Хоёр төрлийн утсаар буюу маалинга ба ноос хольж хийсэн хувцас бүү өмс.
Ингэж та нар Миний бүх зарлигууд болон Миний бүх шийдвэрүүдийг сахин үйлд. Би ЭЗЭН” гэж тэдэнд хэлэгтүн гэв.
Үүнийг тэр өдрөө идэх бөгөөд өглөө болтол түүнээс юуг ч бүү үлдээ. Би ЭЗЭН.
Би Израилийн хөвгүүдийн дотор ариунаар дуурсагдахын тулд та нар Миний ариун нэрийг бүү гутаа. Би та нарыг ариусгадаг ЭЗЭН бөгөөд
Ингэснээр та нар Миний бүх тушаалыг санан хийх бөгөөд Бурхандаа ариун байх билээ.
Чи, бас чиний үр удам сайн сайхан явахын тулд, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгч буй газар нутаг дээр бүхий л үед урт удаан наслахын тулд чи өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг тушаалыг сахь гэв.