Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 22:18 - Ариун Библи 2013

18 Аарон ба түүний хөвгүүд мөн Израилийн бүх хөвгүүдтэй ярин “Израилийн гэрийн болон Израиль дахь аливаа ирмэл хүн ЭЗЭНд шатаалт тахил болгон ам өчгийн эсвэл сайн дурын бүх өргөлийг өргөхдөө

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Аарон болон түүний хөвгүүд, Израилийн бүх хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Израилийн гэрийн аливаа хүн, эсвэл Израиль дахь гадаадын хүн ЭЗЭНд өргөлийг авчрахдаа тэдний шатаалт тахил болгон өгч буй өргөл нь тангаргийнх ч бай, сайн дурынх ч бай,

Onani mutuwo Koperani




Леви 22:18
29 Mawu Ofanana  

Зүүн талын дааман хаалганы сахиул, леви хүн Имнагийн хүү Коре ЭЗЭНд зориулсан хандив болон ариунаас ариун зүйлсийг тогтоохоор Бурханд өргөх сайн дурын өргөлүүдийг хариуцдаг байв.


Бүх ард түмнийх нь өмнө ЭЗЭНд тангарагласнаа би одоо биелүүлнэ.


Бүх ард түмнийх нь өмнө ЭЗЭНд тангарагласнаа би биелүүлнэ


Их чуулганы дунд магтаал минь Танаас ирдэг. Түүнээс эмээгчдийн өмнө Би тангаргаа биелүүлнэ.


Бурхан, Таны төлөөх ам өчгүүд над дээр байна. Би талархлын тахилуудыг Танд өргөнө.


Бурхан, Та тангаргуудыг минь сонссон билээ. Нэрээс тань эмээгчдийн өвийг Та надад өгсөн.


Тийнхүү өдөр өдрөөр ам өчгөө төлсөөр Би Таны нэрийг мөнхөд магтан дуулна.


Бурхан, Таны өмнө Анир чимээгүй байдал, Сион дахь магтаал байх болно. Танд ам өчгийг ч биелүүлнэ.


Таны өргөөнд би Шатаалт тахилуудыг авч орно. Танд тангарагласнаа Би биелүүлнэ.


Та нарын төл согоггүй, нэг настай эр төл байх ёстой. Та нар түүнийгээ хонь эсвэл ямаанаас ав.


Бурханд чи амласан бол биелүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласнаа биелүүл!


Хэрэв түүний өргөл нь бог малаас хонь эсвэл ямаан шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөг.


Израилийн хөвгүүдтэй ярин “Та нараас хэн нэг нь ЭЗЭНд малаар өргөл өргөх бол бод, богийн сүргээсээ өргөл өргө.


Израилийн гэрийнхнээс эсвэл та нарын дунд түр сууж буй аливаа ирмэл хүн цус идэх аваас цус иддэг тэр хүний эсрэг Би нүүрээ хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Израилийн хөвгүүдээс эсвэл тэдний дунд түр сууж буй аливаа ирмэл хүн нь идэж болох амьтан эсвэл шувуу агнах аваас үүний цусыг юүлэн шороогоор дарах ёстой.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


Эдгээр нь та нарын ЭЗЭНд өгөх ЭЗЭНий Амралтын өдрүүд, та нарын бэлгүүд, бүх ам өчгийн өргөл болон сайн дурын бүх өргөлөөс тусдаа байх болой.


Харин өргөл тахил нь ам өчиг буюу сайн дурынх байх аваас тэр хүн үүнийгээ тахил өргөсөн өдөртөө идэх ёстой бөгөөд үлдэгдлийг нь маргааш нь идэж болно.


Мөн үлдсэн талхаараа талархлын өргөл өргө. Сайн дурын өргөлүүдийг зарлан тэднийг сонсго. Учир нь Израилийн хөвгүүд та нар Үүндээ дуртай ажээ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэгэхэд хүмүүс ЭЗЭНээс ихэд эмээн ЭЗЭНд тахил өргөж бас ам өчиг өгөв.


Талархлын дуугаар Танд Тахил өргөнө, би. Тангараг юугаа биелүүлнэ, би. Аврал ЭЗЭНээс ирдэг! гэхэд


Харагтун. Сайн мэдээ авчирдаг, Амар амгаланг зарлагчийн хөл уулсын дээр байна. Өө Иуда, баяр наадмуудаа тэмдэглэж, тангаргуудаа биелүүл. Учир нь үл бүтэх нэгэн чамаар дахин өнгөрөхгүй. Тэр бүрэн таслагдсан юм.


“Хонин сүрэгт нь эр хонь байхад, түүнийгээ өргөхөөр тангарагласан атлаа Эзэнд өө сэвтэй амьтныг тахил болгон өргөдөг луйварчин хараагдаг. Учир нь Би бол аугаа Хаан бөгөөд үндэстнүүд нэрээс минь эмээдэг” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


ам өчгийн биелэл, сайн дурын өргөл эсвэл товлосон үеүдийн шатаалт тахил, нядлах тахилыг ЭЗЭНд тааламжит үнэр болгохын тулд өөрсдийн үхэр сүрэг, хонин сүргээсээ ЭЗЭНд галан тахилаар өргөгтүн.


Паул олон өдөр тэнд байгаад, ах дүү нартай салах ёс гүйцэтгэн, усан онгоцонд сууж Сирийг зорив. Прискила, Акул хоёр түүнтэй хамт байв. Кенхрейд байхдаа Паул ам өчгөөсөө болж үсээ авахуулжээ.


Чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэг хийгээд үхэр, бог мал сүргийнхээ ууган төл, өгсөн аливаа ам өчгийн өргөл, өөрийн сайн дурын өргөл, гарын хандиваа хотынхоо дотор идэж болохгүй.


Та нар шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ам өчгийн өргөл, сайн дурын өргөлөө, үхэр, бог малынхаа ууган төл тэргүүтнээ тэнд авчрах ёстой.


Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө Долоо хоногуудын баярыг тэмдэглэж, ЭЗЭН Бурхан чинь чамайг ивээсэн шиг гарынхаа сайн дурын өргөлийн барьцыг өргө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa