15 Тэд Израилийн хөвгүүдийн, ЭЗЭНд өргөж буй ариун зүйлсийг гутаах ёсгүй.
15 Тэд ЭЗЭНд өргөж буй Израилийн хөвгүүдийн ариун өргөлийг гутаах ёсгүй.
Аарон болон хөвгүүд нь уулзалтын майханд орохдоо эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд ойртохдоо хилэнцээ тээж үхэхгүйн тулд тэдгээрийг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний дараах үр удамд нь үүрд мөнхийн зарлиг болой.
Түүний тахилч нар хуулийг минь зөрчиж, ариун юмсыг минь буртаглав. Тэд ариун, жигшүүрийг хооронд нь эс ялган бузар, цэврийн ялгааг заасангүй. Тэд Амралтын өдрүүдээс минь нүдээ нууж, Би дунд нь жигшигдлээ.
Үүнийг идсэн нь ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан учраас хилэнцээ үүрнэ. Тэр хүн ард олноосоо таслагдах болой.
Мөн ариун зүйлсийг идсэнээрээ өөртөө ял хилэнц үүрүүлэх ёсгүй. Учир нь ЭЗЭН Би тэднийг ариусгадаг юм” гэдгийг хэлэгтүн гэв.
Тиймээс тэд Миний журам зааврыг сахих ёстой. Эс тэгвээс үүнийг гутааснаас болж гэм нүгэл үүрч үхэх вий. Би тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.
Та нар түүнээсээ дээжийг нь өргөсөн үед түүнээс болж ямар ч гэм нүгэл үүрэхгүй бөгөөд Израилийн хөвгүүдийн ариун бэлгүүдийг ч бузарлан үхэхгүй” хэмээн хэлэгтүн гэв.