Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 22:13 - Ариун Библи 2013

13 Гэвч тахилчийн охин нь бэлэвсрэх эсвэл хөөгдөх ба үр хүүхэдгүй, залуу үеийнх шигээ эцгийнхээ гэрт эргэн ирэх аваас тэрээр эцгийнхээ хоолноос идэж болно. Харин ямар ч гаднын хүн түүнээс идэх ёсгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Гэвч хэрэв тахилчийн охин нь бэлэвсрэх, эсвэл нөхрөөсөө салах ба үр хүүхэдгүй, өөрийн залуу үеийнх шиг эцгийнхээ гэрт эргэн ирэх аваас тэр нь эцгийнхээ хүнснээс иднэ. Харин ямар ч харийн хүн түүнээс идэх ёсгүй.

Onani mutuwo Koperani




Леви 22:13
11 Mawu Ofanana  

Иуда өөрийн бэр Тамарт —Чи миний хүү Шелаг насанд хүртэл эцгийнхээ гэрт бэлэвсэн эмийн ёсоор суу гэжээ. Учир нь тэрээр Шела бас ах нарынхаа нэгэн адил үхэх вий гэж боджээ. Тэгээд Тамар эцгийнхээ гэрт очиж суув.


Тэгээд Урим ба Туммимаас зөвлөн асуудаг тахилч гарахаас нааш тэд ариунаас ариун зүйлсээс идэж болохгүйг нь захирагч тэдэнд хэлэв.


ЭЗЭН, Мосе Аарон нарт —Алгасалын зарлиг ийм байна. Ямар ч гаднын хүн үүнээс идэж болохгүй.


Тийнхүү өөрсдөд нь сахил хүртээж, өөрсдийг нь ариусгахын тулд эвлэрүүллийг хийхэд хэрэглэсэн тэр юмсыг тэд идэх ёстой. Харин тэдгээр нь ариун учраас гаднын хүн идэж болохгүй.


Та нар ариун зүйлсийн минь үүргийг өөрсдөө сахилгүй, харин Миний ариун газрын үүргийг сахиулахаар харь хүмүүсийг тавив.»


Харин даллан өргөх өвчүү, хандивын гуя зэрэг нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилуудын нядлах тахилуудаас чиний ба хөвгүүдийн чинь хувь болж өгөгдсөн учир чи болон чамтай хамт байдаг хөвгүүд, охид чинь үүнийг цэвэр газарт идэгтүн.


Ямар ч гаднын хүн ариун зүйлийг идэх ёсгүй. Тахилчийнд түр суугч эсвэл хөлсний хүн нь ариун зүйлээс идэж болохгүй.


Хэрэв тахилчийн охин гаднын хүнтэй гэрлэвэл ариун өргөлийн хувиас идэх ёсгүй.


Тэр эмэгтэй түүний гэрээс яваад, өөр хүний эхнэр болж,


Тэр өдөр Саулын зарц нарын нэг нь тэнд ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байв. Түүний нэрийг Доег гэдэг байсан бөгөөд тэр Саулын хоньчдын ахлагч, едом хүн байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa