1 ЭЗЭН, Мосетэй ярин айлдахдаа —
1 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдаж —
Ийнхүү Мосе, Аарон ба түүний хөвгүүд мөн Израилийн бүх хөвгүүдтэй ярив.
Израилийн хөвгүүдийн надад ариусгасан ариун зүйлд няхуур хандахыг бас Миний ариун нэрийг гутаахгүй байхыг Аарон ба түүний хөвгүүдэд сануулагтүн. Би ЭЗЭН.
Хэрэв хэн нэг нь ЭЗЭНий ариун зүйлсийн эсрэг харш юм, санамсаргүй гэм үйлдэх аваас тэрээр ялын тахилд бог малаас согоггүй хуцыг ЭЗЭНд авчрах ба энэ нь ариун газрын шекелийн дагуу мөнгөн шекелээр үнэлэгдэх бөгөөд ялын тахил болох юм.
Бас тэдний өгөх бэлгийн хандив Израилийн хөвгүүдийн бүх даллах өргөлийн хамтаар чинийх юм. Тэдгээрийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь ногдол болгон өгсөн. Чиний гэр бүлийн цэвэр хүн болгон үүнийг идэж болно.