Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 21:6 - Ариун Библи 2013

6 Тэд Бурхандаа ариун байх бөгөөд Бурханыхаа нэрийг гутаах ёсгүй. Учир нь тэд Бурханыхаа талх, ЭЗЭНий галан тахилуудыг өргөдөг учир ариун байх ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Тэд өөрсдийн Бурхандаа ариун байж, өөрсдийн Бурханы нэрийг гутаах ёсгүй. Учир нь тэд өөрсдийн Бурханы талх, тахилуудыг ЭЗЭНд галаар өргөдөг учир тэд ариун байх ёстой.

Onani mutuwo Koperani




Леви 21:6
20 Mawu Ofanana  

Тэгээд би тэдэнд —Та нар ЭЗЭНд ариун. Сав суулгууд ч ариун. Эдгээр мөнгө, алт та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭНд сайн дураар өргөсөн өргөл билээ.


ЭЗЭНд ойртон ирэх тахилч нар бас өөрсдийгөө ариусгаг. Эс тэгвэл ЭЗЭН тэдний эсрэг дайрна гэв.


Чи бас шижир алтаар пайз хий. Пайзан дээр тамган сийлээсээр “ЭЗЭНд ариун” гэж сийлэгтүн.


Би уулзалтын майхан хийгээд тахилын ширээг ариусгана. Түүнчлэн Өөртөө тахилчийн албанд үйлчлүүлэхээр Аарон хийгээд түүний хөвгүүдийг Би ариусгана.


Яв, яв. Тэндээс гар! Бузар юманд бүү хүр! Тэндээс гараад, цэвэр бай! ЭЗЭНий сав суулгыг тээгчид ээ


Тухайлбал та нар зүрхэндээ хозлуулаагүй, бие махбоддоо ч хозлуулаагүй гаднынхныг ариун газарт минь байлгахаар тэнд оруулж, түүгээр ч барахгүй Миний хүнс, өөх, цусыг өргөх үедээ өргөөг минь бузарласан бөгөөд хамаг жигшүүрээрээ тэд гэрээг минь хүчингүй болгов.


Тэгтэл Мосе, Ааронд “Надад ойртон ирэгсдээр дамжин Би Өөрийгөө ариун хэмээн үзүүлж, бүх ард олны өмнө Би алдаршуулагдах болно” гэж ЭЗЭНий айлдсан зүйл нь энэ юм гэв. Тэгэхэд Аарон дуугүй байлаа.


Мөн үр удмаа Молехт өргөхөөр өгч болохгүй. Чи Бурханыхаа нэрийг бүү гутаа. Би ЭЗЭН.


Миний нэрээр хуурамчаар бүү тангарагла, Бурханыхаа нэрийг ч бүү гутаа. Би ЭЗЭН.


Тэрээр үр удмаасаа Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаасан учир Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Ааронтай ярин “Чиний үр удмын аль ч үеийнхнээс согог гажигтай ганц ч хүн Бурханы талхыг өргөхөөр ойртох ёсгүй.


Тахилч Аароны үр удмаас согог гажигтай нэг ч хүн ЭЗЭНд галан тахил өргөхөөр ойртож ирэх ёсгүй. Тэрээр согог гажигтай тул Бурханыхаа талхыг өргөхөөр ойртон ирэх ёсгүй.


согог гажигтай учраас Миний ариун газрыг гутаахгүйн тулд, хөшигний дотор орж, тахилын ширээнд ойртох ёсгүй. Учир нь ЭЗЭН Би тэднийг ариусгадаг юм” гэж хэл хэмээв.


Тэрээр Бурханы чинь талхыг өргөдөг учир чи түүнийг ариун хэмээн өргөмжлөх ёстой. Тэр чамд ариун болог. Учир нь та нарыг ариусгадаг ЭЗЭН Би ариун юм.


Тахилч үүнийг ЭЗЭНд галан тахилын хүнс болгон тахилын ширээн дээр шатаана.


Тэрээр Кора ба түүний бүх нөхдөд —Маргааш өглөө хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг ЭЗЭН үзүүлж, тэр хүнийг Өөртөө ойртуулах болно. Сонгох хүнээ л Тэр Өөртөө ойртуулна.


Израилийн хөвгүүдэд тушаан, “Та нар товлогдсон цагуудад Миний өргөл, тааламжит үнэр буюу галаар өргөх тахилын хүнсийг авчрахдаа анхаар” гэж тэдэнд хэл.


Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa