Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 20:9 - Ариун Библи 2013

9 Эцгээ эсвэл эхээ хараах хүн байх аваас тэр гарцаагүй алуулаг. Тэрээр эцэг, эхээ хараасан бөгөөд өөрийн цусыг өөрөө хариуцна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Хэрэв өөрийн эцгийг, эсвэл эхийг хараах хүн байх аваас тэр нь гарцаагүй үхэх ёстой. Тэр нь өөрийн эцэг, эсвэл өөрийн эхийг хараасан учир тэр өөрийн цусыг өөрөө хариуцна.

Onani mutuwo Koperani




Леви 20:9
17 Mawu Ofanana  

Давид түүнд —“ЭЗЭНий тосолсон хүнийг би алав” гэж ам чинь чамайг гэрчилсэн тул чиний цус толгой дээр чинь бууг гэж хэлэв.


Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгаг. Миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө илүү зөвт, сайн хоёр хүнийг буюу Израилийн цэргийн жанжин Нерийн хүү Абнер, Иудагийн цэргийн жанжин Иетерийн хүү Амаса нарт халдаж илдээр цавчин алсан билээ.


Хэн эцэг эхээ хараана тэр заавал алуулах ёстой.


Аав ээжийгээ зүхэгчийн дэнлүү Тас харанхуйд бөхөх.


Эцгийгээ зүхэж, эхийгээ үл ерөөдөг хүмүүс байх.


Эцгийгээ басамжилж, Эхдээ дуулгаварлахыг зэвүүцэгчийн нүдийг Хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.


хүүтэйгээр зээлүүлж, өсгөж авдаг байваас тэр амьд үлдэх үү? Амьд үлдэхгүй. Энэ бүх жигшүүрийг үйлдсэн учир тэр заавал үхнэ. Түүний цус өөр дээр нь байна.


Дунд чинь эцэг эхийг үл тоомсорлов. Дунд чинь ирмэл хүмүүсийг тэд дарласан. Дунд чинь өнчин, бэлэвснийг тэд буруутгасан.


Хэрэв аливаа амьтантай явалдахаар түүнд ойртон очдог эмэгтэй байх аваас та нар эмэгтэйг болон амьтныг нь алагтун. Тэд гарцаагүй алуулах бөгөөд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.


Сүнс дуудагч болон мэргэ төлгөч эр, эм хүн гарцаагүй алуулах ёстой. Тэднийг чулуугаар чулуудах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна” гэж хэлэгтүн гэв.


Бурхан “Эцэг, эхээ хүндэл”, “Эцэг, эхээ хараагч нь үхэх ёстой” гэж айлдсан.


Тэгтэл бүх хүн —Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг гэцгээв.


“Эцэг, эхээ хүндэл. Эцэг, эхээ хараагч нь үхэх ёстой” гэж Мосе айлдсан шүү дээ.


“Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.


Хэрэв хэн нэгэн хүн гэрийн чинь хаалгаар гудамж уруу гарвал, түүний цус өөрийнх нь толгой дээр буух бөгөөд бид энэ тангаргаас чөлөөлөгдөг. Харин гэрт чинь байгаа хэн нэгэнд гар хүрсэн байвал цус нь бидний толгой дээр бууна.


Энэ нь Иеруббаалын далан хүүд үйлдсэн хэрцгийлэл болон ах дүүгээ алсан Абимелех дээр хийгээд энэ гэмт явдалд Абимелехийг зоригжуулсан Шехемийнхний дээр тэдний цусыг эргэн буулгахын тулд болой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa