35 Хэмжээс, жин, хэмжүүрийн дэнслэлд шударга бусаар бүү үйлд.
35 Жин, багтаамж, хэмжээг шударга бусаар бүү шүү.
тавиг талх, идээн өргөлийн сайн гурил, исгээгүй талх, хайруулын таваг мөн жинлэн хэмжих бүх ажлыг хариуцах байв.
Дэнс хуудуутай аваас ЭЗЭНд жигшил. Туухай төгс болбоос Түүнд тааламж.
Шударга жин ба дэнс ЭЗЭНийх. Уутан доторх туухай бүхэн нь Түүний үйлс.
Зөрүүтэй хэмжүүр ба дэнсний Аль аль нь ЭЗЭНд жигшүүр.
«Та нар зөв дэнс, зөв ефа, зөв баттай байх ёстой.
Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг бүү өөгшүүл, баячуудын нүүрэн дээр бүү долигоно, харин хөршөө зөвөөр шүү.
ЭЗЭНий юу айлдаж буйг одоо сонсогтун. “Босож, уулсын өмнө хэргээ мэдүүлж, Толгодод дуу хоолойгоо сонсго.
Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.
Чи халаасандаа том туухай болон жижиг туухай бүү хий.
Чи бүрэн бүтэн, зөв туухайтай, бүрэн бүтэн, зөв хэмжүүртэй байх ёстой. Тэгвэл ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй газарт чи урт насална.