Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 19:33 - Ариун Библи 2013

33 Нутагт чинь ирмэл хүн та нартай хамт суурьших аваас түүнийг бүү дарла.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

33 Нутагт чинь харийн хүн та нартай хамт амьдрах аваас та нар түүнд муугаар хандах ёсгүй.

Onani mutuwo Koperani




Леви 19:33
12 Mawu Ofanana  

ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг тонилгох ёстой.


Ирмэл хүнийг бүү гадуурх, бүү дарангуйл. Учир нь та нар Египетийн нутагт ирмэл хүмүүс байсан.


Чи ирмэл хүнийг бүү дарангуйл. Та нар ч Египет газарт ирмэл хүмүүс байсан учраас ирмэл хүний сэтгэлийг мэднэ.


та нар ирмэл хүмүүсийг, өнчид, бэлэвсрэгсдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад уруу буюу сүйрэл уруугаа явахгүй бол


Газрын ард түмэн дарлалыг үйлдэж, дээрэм тонуул хийж, ядуу, үгээгүй хүмүүсийг буруутгаж, ирмэл хүмүүсийг шударга бусаар дарлав.


Дунд чинь эцэг эхийг үл тоомсорлов. Дунд чинь ирмэл хүмүүсийг тэд дарласан. Дунд чинь өнчин, бэлэвснийг тэд буруутгасан.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Нутагт чинь танай хотод суудаг ах дүү чинь ч бай, ирмэл хүн ч бай ядуу зүдүү хөлсний хүнээ чи бүү дарангуйл.


Чи ирмэл хүн юмуу өнчин хүмүүс дээр шударга шүүлтийг бүү гажуудуул. Бэлэвсэн эмэгтэйн хувцсыг барьцаанд бүү ав.


Чи Египетэд боол байснаа, ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс гаргаж авсныг санаж яв. Тиймээс үүнийг хийхийг би чамд тушааж байна.


“Ирмэл, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйг хилс шүүгч нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa