27 Толгойгоо тойруулан үсээ бүү захал, сахлынхаа үзүүрийг ч бүү эвд.
27 Толгойнхоо хажуугийн санчгийг бүү тойруулан ав, сахлынхаа үзүүрийг ч бүү эвд.
Тиймээс Ханун, Давидын зарц нарыг барьж, сахлыг нь хусаад, хувцсыг нь өгзөг хавиар, голоор нь тайраад, буцааж явуулав.
Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон өөд, мөргөлийн өндөрлөгүүд өөд гарав. Небо болон Медебагийн төлөө Моаб уйлав. Хүн бүрийн толгой нь халзан агаад сахлаа хусжээ.
“Том, жижиг бүх хүн энэ нутагт үхнэ. Тэд оршуулагдахгүй, тэдний араас гашуудахгүй. Биеэ урж, толгойн үсээ хусан гашуудагч ч олдохгүй.
сахлаа хусуулж, хувцсаа хуу татуулан, биеэ гүнзгий зүсүүлсэн наян хүн ЭЗЭНий өргөөнд авчрахаар идээн өргөлүүд, утлагыг гартаа барьсаар Шехем, Шило ба Самариас ирэв.
Учир нь толгой бүр халзан болж, сахал бүр богино хайчлагдсан. Бүх гар дээр гүн огтлоос, ууц нуруунууд дээр таар байна.
ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, тээрхийн арьсаа л тануулсан тэр бүгдэд хандах өдрүүд ирж байна.
Бас тэд толгойн үсээ хусах ёсгүй боловч туг үснүүдээ урт ургуулж болохгүй. Толгойн үсээ зөвхөн тайрах ёстой.
Тэд өөрсдийгөө таараар ороон айдас жихүүдэс тэднийг нөмөрнө. Бүх нүүрэн дээр ичгүүр байж, бүх толгой нь халзан болно.
Үхэгсдийн төлөө өөрсдийн бие дээр аливаа зүсэлтийг бүү хий. Өөрсөд дээрээ шивээс тэмдгийг ч бүү хий. Би ЭЗЭН.
Тэд толгойгоо халзалж хусах, сахлынхаа үзүүрийг тайрах, бие махбод дээрээ аливаа зүсэлт хийх ёсгүй.
Та нар Бурхан ЭЗЭНийхээ хүүхдүүд юм. Талийгаачийн улмаас өөрийгөө бүү зүс бас магнайгаа бүү халзал.