21 Эрэгтэй ялынхаа тахилд ЭЗЭНд уулзалтын майхны үүдэнд хуцыг авчирна.
21 Эрэгтэй нь хуцыг өөрийн гэмийн төлөөх тахилаар ЭЗЭНд хурлын майхны үүдэнд авчирна.
Түүний үйлдсэн нүглийн улмаас тахилч ялын тахилын хуцаар түүний төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүлэл хийх бөгөөд үйлдсэн нүгэл нь уучлагдах болой.
Хэрэв хэн нэг нь ЭЗЭНий ариун зүйлсийн эсрэг харш юм, санамсаргүй гэм үйлдэх аваас тэрээр ялын тахилд бог малаас согоггүй хуцыг ЭЗЭНд авчрах ба энэ нь ариун газрын шекелийн дагуу мөнгөн шекелээр үнэлэгдэх бөгөөд ялын тахил болох юм.
Хэрэв тэр хүн хурга авчрах чадалгүй аваас хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг, нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан үйлдсэн нүглийнхээ ялд зориулан ЭЗЭНд ялын тахил болгож авчрах болой.
ЭЗЭН, Мосед айлдахдаа —