Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 18:30 - Ариун Библи 2013

30 Иймээс та нараас өмнө хийгдэж байсан эдгээр жигшүүр бузрын аль нэгийг та нар үйлдэхгүй мөн тэдгээрээр өөрсдийгөө бузарлахгүйн тулд Миний журам зааврыг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН” гэж тэдэнд хэлэгтүн гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

30 Ингэж та нараас өмнө хийгдэж байсан эдгээр жигшүүрт заншлын аль нэгийг та нар (тэдгээрээр өөрсдийгөө бузарлахгүйн тулд) үл үйлдэн, Миний шаардлагуудыг сахих ёстой. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэв.

Onani mutuwo Koperani




Леви 18:30
14 Mawu Ofanana  

Мөн тэр газарт шүтээний янхан эрчүүд хүртэл байлаа. Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий зайлуулсан үндэстнүүдийн бүх л жигшүүртэй бузар зүйлсийг тэд үйлдэж байлаа.


Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн зайлуулсан аморичуудын зан үйлийн дагуу Ахаб шүтээнүүдэд мөргөснөөрөө маш бузрыг үйлдсэн юм.


Энэ явдлууд өнгөрсний дараа ноёд надад ирж —Израилийн ард түмэн, тахилч нар болон левичүүд энэ нутгийн жигшүүрт зүйлс бүхий хүмүүсээс, канаанчууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд, аммончууд, моабчууд, египетчүүд ба аморичуудаас өөрсдийгөө тусгаарласангүй.


Учир нь эдгээр жигшүүрт зүйлийн аль нэгийг хийсэн хэн боловч, тийнхүү үйлдэгч хүмүүс ард олныхоо дундаас таслагдана.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


Та нарын өмнөөс Миний хөөн гаргах үндэстний ёс заншлуудыг та нар бүү дага. Учир нь энэ бүх зүйлийг хийснээс нь болж Би тэдэнд зэвүүцсэн юм.


Тиймээс тэд Миний журам зааврыг сахих ёстой. Эс тэгвээс үүнийг гутааснаас болж гэм нүгэл үүрч үхэх вий. Би тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.


Тиймээс чи Бурхан ЭЗЭНээ хайрлаж, Түүний журам, зарлиг, шийдвэр, тушаалуудыг үргэлж сахь.


чиний өмнө тэд устгагдсаны дараа чи өөрөө тэдэнд урхидуулан “Энэ үндэстнүүд бурхдадаа хэрхэн үйлчилж байсан бэ? Би ч мөн тэгье” гэж чи хэлэн тэдний бурхдыг сураглахаас болгоомжил!


Тэд ЭЗЭНий үзэн яддаг жигшүүрт үйлдэл бүхнийг бурхдадаа зориулан хийж, бүр хөвгүүд, охидоо ч галд шатаан бурхдадаа өргөдөг. Харин чи ЭЗЭН Бурхандаа ийн үйлдэж болохгүй.


Би татвар эмээ авч, түүнийг хэсэглэн хуваагаад, Израилийн өв болох бүх газруудаар илгээв. Учир нь бениаминчууд Израильд ийм гутамшигт булай хэргийг үйлдсэн юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa