Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 17:4 - Ариун Библи 2013

4 ЭЗЭНий асрын өмнө ЭЗЭНд өргөл болгон өргөхөөр үүнийгээ уулзалтын майхны үүдэнд авчрахгүй аваас тэр хүнд уг цусыг тооцуулна. Тэрээр цус урсгасан учир ард түмнийхээ дундаас таслагдаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 ЭЗЭНий асрын өмнө ЭЗЭНд өргөл болгон өргөхөөр түүнийгээ хурлын майхны үүдэнд авчраагүй бол тэр хүн цусны буруутан хэмээн тооцогдоно. Тэр хүн цус урсгасан учир өөрийн ард түмний дундаас таслагдах ёстой.

Onani mutuwo Koperani




Леви 17:4
30 Mawu Ofanana  

Хозлуулаагүй буюу тээрхийн арьсаа тануулаагүй эр хүйстэн нь ард түмнээсээ таслагдах болно. Учир нь тэрээр Миний гэрээг зөрчсөн юм гэв.


Нүглийг нь ЭЗЭН үл тооцдог бөгөөд Сүнсэндээ заль мэхгүй хүн ерөөлтэй еэ!


Та нар долоо хоногийн турш исгээгүй талх идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг гэрээсээ зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно.


Долоо хоногийн туршид гэрүүдээс чинь ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь ирмэл ч бай, нутгийн уугуул ч бай тэр хүн Израилийн хотол түмнээс таслагдана.


Үүнтэй адилыг найруулсан эсвэл гаднын хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно” гэлээ.


Үүнтэй адилыг өөртөө сүрчиг болгож хэрэглэхээр хийсэн хэн боловч ард түмнээсээ таслагдана гэж айлдав.


Үхэр алдаг нэгэн нь хүн алаачтай адил, Хургаар тахил өргөгч нь нохойн хүзүү мушгигчтай адил, Идээн өргөл өргөгч нь гахайн цус өргөж байгаа мэт, Үнэртнээр санамж өргөл хийгч нь шүтээнийг магтагчтай адил юм. Тэд замаа сонгодог бөгөөд сэтгэл нь ёс бусдаа баярладаг.


Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Учир нь Миний ариун уул, Израилийн өндөр уулан дээр, тэнд Израилийн хамаг гэр, тэд бүгд тэр газарт Надад үйлчлэх болно. Тэнд Би тэднийг хүлээн зөвшөөрч, бүх ариун юмны чинь хамт, хандив, бэлгүүдийн чинь хамгийн шилмэлийг хайх болно.


Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө хүлээн авагдахын төлөө уулзалтын майхны үүдэнд үүнийг өргөг.


Израилийн гэрийнхнээс эсвэл та нарын дунд түр сууж буй аливаа ирмэл хүн цус идэх аваас цус иддэг тэр хүний эсрэг Би нүүрээ хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Учир нь бүх махбодын амийн хувьд, цус нь түүний амь юм. Тиймээс Би Израилийн хөвгүүдэд «Бүх махбодын амь нь түүний цус байдаг учраас та нар аливаа махбодын цусыг идэх ёсгүй. Үүнийг идсэн хэн боловч таслагдана» гэж хэлсэн.


«Израилийн гэрийнхнээс аливаа хүн хуарангийн дотор эсвэл хуарангийн гадна үхэр, хурга эсвэл ямаа нядлаад,


Үүний шалтгаан нь Израилийн хөвгүүд хээр талд нядалж байсан тахилуудаа авчирч, тэдгээрээ ЭЗЭНд, уулзалтын майхны үүдэнд тахилчид авчран ЭЗЭНд эвийн тахил болгон нядлахын тулд болой.


түүнийгээ ЭЗЭНд өргөхөөр уулзалтын майхны үүдэнд авчрахгүй аваас тэр хүн ард олноос таслагдаг.


Учир нь эдгээр жигшүүрт зүйлийн аль нэгийг хийсэн хэн боловч, тийнхүү үйлдэгч хүмүүс ард олныхоо дундаас таслагдана.


Хэрэв аливаа амьтантай явалдахаар түүнд ойртон очдог эмэгтэй байх аваас та нар эмэгтэйг болон амьтныг нь алагтун. Тэд гарцаагүй алуулах бөгөөд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.


Хэрэв зовууртай эмэгтэйтэй унтан нүцгэн биеийг нь гаргасан хүн байх аваас тэрээр эмэгтэйн шүүрдсийг гаргасан бөгөөд эмэгтэй ч өөрийн цусны шүүрдсийг ил гаргасан тул тэд хоёулаа ард олныхоо дундаас таслагдаг.


Тэрээр үр удмаасаа Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаасан учир Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Тэр хүн гараа тахилынхаа толгой дээр тавьж, уулзалтын майхны үүдэнд нядлахад, тахилч болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацна.


Эвийн тахилуудын нядлах тахилын ямар ч махыг гурав дахь өдөр нь идэх аваас энэ нь хүлээн авагдахгүй мөн өргөсөн хүн ч зохистойд тооцогдохгүй. Энэ нь бузар зүйл болох бөгөөд түүнээс идсэн хүн хилэнцээ үүрнэ.


Тэгээд Есүс дахин тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины үүд нь Би байгаа юм.


Үүд нь Би байгаа юм. Надаар орсон нь аврагдах болно. Орж гарч бэлчээр олно.


Есүс —Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.


Түүнчлэн бас үйлсгүйгээр Бурханд зөв гэж тооцогдсон хүний ивээгдсэнийг Давид


Үнэндээ хуулиас өмнө ч ертөнцөд нүгэл байсан. Хууль үгүй аваас нүгэл эс тооцогдох.


Хууль ирснээр алдаа зөрчил ихэссэн ч нүгэл ихэссэнээр нигүүлсэл улам бялхсан юм.


Өө, ЭЗЭН! Та Өөрийн гаргаж авсан ард түмэн Израилийг уучилж өршөөн, гэмгүй цусны хэргийг Өөрийн ард түмэн Израилийн дунд бүү байлгаач” гэж хэлэх ёстой. Тэгвэл тэр цуснаас тэд уучлагдах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa