Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 14:7 - Ариун Библи 2013

7 Тэгээд арьсны халдварт өвчнөөс цэвэршигч уруу үүнийг долоон удаа цацаад, тэр хүнийг цэвэр хэмээн тодорхойлно. Амьд шувууг хээр талд суллан тавина.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Тэгээд тэр арьсны халдварт өвчнөөс цэвэршүүлэгдэгч уруу түүнийг долоон удаа цацаад, тэр хүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Амьд шувууг хээр талд суллан явуулна.

Onani mutuwo Koperani




Леви 14:7
29 Mawu Ofanana  

Елиша түүнд элч явуулан —Явж, Иорданд долоон удаа угаа. Тэгвэл махбод чинь эргэн сэргэж, цэвэршинэ гэж хэлүүлэв.


Нааман уруудан явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод залуу хүний бие махбод мэт эргэн сэргэж, тэрээр цэвэршив.


Хилэнцээс минь намайг олонтаа угааж, Нүглээс минь намайг цэвэрлээч.


Балуунаар гэмийг минь цэвэршүүлээч. Би цэвэр болно. Намайг угаагаач, Би цаснаас цагаан болно.


Ийнхүү Тэрээр олон үндэстнийг цочооно Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь, мэдээгүй тэд харах болно Сонсоогүй тэд ухварлах болно.


Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.


Гэмт үйлдлийг дуусгаж, нүглийг эцэслэн хилэнцийг наманчилж мөнхийн зөвт байдлыг тогтоох, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжлэх мөн ариунаас ариун газрыг тослохын тулд чиний ард түмэн хийгээд ариун хотын чинь төлөө далан “долоо хоног” тогтоогдсон юм.


тахилч үүнийг сайтар үзэхэд, хэрэв уг арьсны халдварт өвчин түүний бүх бие махбодыг бүрхсэн байх аваас шархтай нэгнийг цэвэр гэж тахилч тодорхойлно. Бүгд цайрч, тэрээр цэвэр болжээ.


Тахилч түүнийг сайтар үзэхэд шарх нь цайрсан байх аваас тахилч шархтай нэгнийг цэвэр гэж тодорхойлно. Тэрээр цэвэр байна.


хуш мод, балуун, улаан утсыг амьд шувуутай хамт авч, нядлуулсан шувууны цусанд болон урсгал усанд дүрж байшин уруу долоон удаа цацна.


Тэрээр бухын цуснаас авч, хуруугаараа эвлэрүүлгийн тагны зүүн тал уруу цацаж бас эвлэрүүлгийн тагны нүүрэн тал уруу цусыг хуруугаараа долоон удаа сүрчиг.


Тэрээр хуруугаараа түүн дээгүүр цусыг долоон удаа сүрчин түүнийг цэвэршүүлж, Израилийн хөвгүүдийн бузраас ариусгаг.


Бүх хилэнцийг эзгүй газар уруу ухна өөр дээрээ үүрэн явах бөгөөд мөнөөх хүн ухныг зэлүүд талд суллаж тавих ёстой.


Тахилч цусанд хуруугаа дүрэн ЭЗЭНий өмнө, хөшигний өмнө долоон удаа цацна.


Тахилч цусанд хуруугаа дүрэн ЭЗЭНий өмнө, ариун газрын хөшигний өмнө цуснаас долоон удаа цацах бөлгөө.


үүнээс тахилын ширээн дээр долоон удаа цацаад, тахилын ширээ болон бүх хэрэгсэл, угаалгын сав болон суурийг нь тослон ариусгав.


Биднийгээ Тэрээр дахин өрөвдөх билээ. Хилэнцийг маань хөл доор гишгэчнэ. Бүх нүглийг нь Та тэнгисийн гүн уруу хаяна.


Тэрээр гурав дахь өдөр ба долоо дахь өдөр өнөөх усаар өөрийгөө цэвэршүүлснээр цэвэр болно. Гэвч тэр хүн гурав дахь өдөр ба долоо дахь өдөр өөрийгөө эс цэвэршүүлэх аваас цэвэр болохгүй.


Цэргүүдийн нэг нь Түүний хажууг нь жадлахад цус, ус гоожлоо.


хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё.


Мөн шинэ гэрээний Зууч Есүс уруу болон Абелынхаас илүү дээр, ярьдаг, цацагдсан цус уруу ирсэн.


Учир нь махбодыг цэвэршүүлэхийн тулд бузартагсдын дээр ямааны болоод бухын цус, охин бярууны үнсийг цацаж ариусгадаг юм бол,


Учир нь хуулийн дагуу тушаал бүрийг Мосе бүх хүнд айлдсаны дараа тэрээр тугал [болон ямааны] цусыг ус, час улаан ноос, балууны мөчрийн хамт авч, уг ном дээр болон бүх хүн дээр цацаад,


Үүнчлэн бас тэрээр асар ба үйлчлэлийн бүх сав суулга дээр цус цацсан.


Тийм бишсэн бол, ертөнцийн сууриас хойш Тэр үргэлж зовох ёстой болно. Харин эдүгээ, үеийн төгсгөлд Өөрийгөө тахил болгон нүглийг зайлуулахын тулд Тэр ганц удаа үзэгдсэн юм.


Та нар Бурхан Эцэгийн урьдаас харсны дагуу, Сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулгавартай байх болон Түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт улам арвин болох болтугай.


Энэ бол ус ба цусаар ирсэн нэгэн, Есүс Христ юм. Зөвхөн усаар биш, харин ус ба цусаар аж. Сүнс үнэн тул гэрчлэгч нь Сүнс болой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa