Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 14:34 - Ариун Библи 2013

34 Миний та нарт эзэмшил болгон өгөх Канаан нутагт та нар орохдоо, та нарын эзэмших нутагт Би аливаа байшинд хөгцний толбыг тавихад

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

34 Миний та нарт эзэмшил болгон өгөх Канаан нутагт та нар орохдоо, та нарын эзэмших нутаг дахь байшинд Би арьсны халдварт өвчний толбыг тавихад,

Onani mutuwo Koperani




Леви 14:34
28 Mawu Ofanana  

ЭЗЭН, Абрамд үзэгдэн —Би чиний үр удамд энэ нутгийг өгөх болно гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.


Бос, энэ газар нутгаар хөндлөн гулд явж үз. Учир нь Би түүнийг чамд өгнө гэв.


Чиний цагаачилж суугаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний дараах үр удамд чинь Би үүрдийн өмч болгон өгөөд, тэдний Бурхан нь болно гэв.


Тэр —Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, бүх зарлигийг нь сахивал Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би та нарыг эдгээгч билээ гэв.


Буруутын гэр дээр ЭЗЭНий хараал буух Зөвтийн оромжин дээр Түүний ерөөл орших.


Би гэрлийг бий болгон Харанхуйг бүтээж, Амар тайвныг гүйцэтгэн, Гай гамшгийг ч бүтээдэг. Энэ бүгдийг хийдэг Би ЭЗЭН.


ЭЗЭН, Мосе Аарон нартай цааш нь ярин айлдахдаа —


хувцас эсвэл байшинд гарах хөгц,


Харин Би «Та нар сүү балаар бялхсан тэдний нутгийг эзэмших бөгөөд Би Өөрөө та нарт эзэмшүүлэхээр тэр нутгийг өгөх болно» гэж та нарт айлдсан. Та нарыг үндэстнүүдээс тусгаарласан та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.


Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд “Миний та нарт өгч буй нутагт ирж, ургацыг нь хураахдаа та нар ургацынхаа анхны үр жимсний багцыг тахилчид авчрагтун.


Израилийн хөвгүүдтэй ярин “Миний та нарт өгч байгаа нутагт та нар очих үед уг газар ЭЗЭНд Амралтыг сахиж эхлэх юм.


Хотод бүрээ үлээвээс хүмүүс цочирдохгүй гэж үү? Хотод гай зовлон тохиолдвол Үүнийг ЭЗЭН хийсэн бус уу?


Харагтун, том байшингууд хэсэг болтлоо, Жижиг байшингууд хэлтэрхий болтлоо хэмхрэгтүн хэмээн ЭЗЭН тушаана.


ЭЗЭНий дуу хоолой хотыг дуудах бөгөөд Таны нэрээс эмээх нь саруул ухаан билээ. “Сонсогтун, хот дахь овог хийгээд чуулган аа!


Би үүнийг урагшлуулна гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад —Энэ нь хулгайчийн гэрт болон Миний нэрээр хуурамч тангараг тавьдаг нэгний гэрт нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр шөнөжин байж, чулуу, яс модтой нь цуг түймэрдэнэ гэв.


ЭЗЭНий өмнө тэр нутаг дийлэгдэх аваас дараа нь та нар буцах бөгөөд ЭЗЭНий өмнө болон Израилийн өмнө гэмгүй байх болно. Энэ нутаг ч ЭЗЭНий өмнө та нарын эзэмшил болох юм.


Бид зэвсэглэн ЭЗЭНий оршихуйд Канаан нутагт гатлан орох бөгөөд бидний өвийн эзэмшил нь Иорданы чанадад бидэнд үлдэх болно гэлээ.


Израилийн хөвгүүдтэй ярьж, тэдэнд ийн хэлэгтүн. “Та нар Иорданыг гатлан Канаан нутагт орох үедээ,


Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд эзэмшүүлэхээр өгсөн газар нутагт, тэр газар дээр амьдран суух өдрүүдийн туршид даган биелүүлэх ёстой зарлиг, тогтоолууд чинь энэ байна.


ЭЗЭН Бурхан чинь эдгээр үндэстнийг устгаад, ЭЗЭН Бурхан чинь газар нутгийг нь чамд өгөхөд чи тэднийг байлдан эзлээд, тэдний хот, орон байруудад нь амьдран суухдаа


ЭЗЭН Бурханыхаа чамд өв болгон өгч буй газар нутагт орж, түүнийг эзэгнэн тэнд амьдран суухдаа,


Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд амласны дагуу Бурхан ЭЗЭНий чинь чамд өгч буй сүү зөгийн бал бялхсан тэр газарт чи орохын тулд гатлах үедээ энэ хуулийн бүх үгийг тэр чулуунууд дээрээ бич.


Иерихогийн нөгөө тал дахь, Моабын газар нутаг дээрх Абаримын энэ уул, Небо ууланд гарч, Израилийн хөвгүүдэд эзэмшил болгон Миний өгч буй Канаан нутгийг хар!


ЭЗЭН бүх өвчнийг чамаас зайлуулна. Тэр та нарын мэддэг Египетийн аюул хөнөөлт өвчнүүдийг чамд хүргэхгүй, харин та нарыг үзэн ядагч бүхний дээр тэр өвчнүүдийг буулгана.


Иошуа нас ахиж хөгшрөхөд ЭЗЭН түүнд —Чи нас ихэд өндөр болж хөгширчээ. Гэвч эзэмшилд авах маш их газар үлдсэн байна.


Үхүүлдэг нь ч бас амилуулдаг нь ч ЭЗЭН, Үхэгсдийн оронд унагадаг нь бас өргөж босгодог нь Тэр юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa