Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 14:3 - Ариун Библи 2013

3 тахилч хуарангаас гадагш гарна. Ингээд тахилчийн үзэхэд хэрэв арьсны халдварт өвчтөний арьсны халдварт өвчин эдгэсэн байх аваас

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 тахилч хуарангаас гадагш гарч явна. Ингээд тахилч үзэж, хэрэв арьсны халдварт өвчтөний өвчин нь эдгэсэн байх аваас,

Onani mutuwo Koperani




Леви 14:3
14 Mawu Ofanana  

Нааман уруудан явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод залуу хүний бие махбод мэт эргэн сэргэж, тэрээр цэвэршив.


Тэрээр эзэгтэйдээ —Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл түүний уяман өвчнийг тэр хүн эдгээнэ дээ гэв.


Тэрээр шархлуулдаг ч боож өгдөг. Тэрээр цохидог ч Түүний мутар эдгээдэг.


Тэр —Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, бүх зарлигийг нь сахивал Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би та нарыг эдгээгч билээ гэв.


Хүний биеийн арьсан дээр гөвдрүү эсвэл яр эсвэл тод өнгөтэй толбо гарч энэ нь биеийнх нь арьсан дээр арьсны халдварт өвчин болвол түүнийг тахилч Ааронд эсвэл түүний тахилч хөвгүүдийн нэгэнд аваачна.


Шархтай байх өдрүүдийнхээ туршид тэрээр бузар гэгдэх ёстой. Тэр бузартсан бөгөөд түүний сууц хуарангийн гадна байж, тэр ганцаараа амьдрах ёстой.


Харин тахилч дотогш орж үзэхэд, харагтун, байшинг дахин шохойдсоны дараа байшинд уг толбо тархаагүй байх аваас толбо дахин гарч ирээгүй тул тахилч тэр байшинг цэвэр гэж тодорхойлно.


Өвчтөнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүй авснаа үнэгүй өг.


Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна.


Мөн эш үзүүлэгч Елишагийн үед Израильд уяман өвчтэй байсан олон хүнээс нэг нь ч цэвэршээгүй атал зөвхөн Сирийн Нааман гэгч цэвэршжээ гэв.


Тэр тэдэнд —Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa