Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 13:52 - Ариун Библи 2013

52 Тиймээс толботой болсон хувцас, ноосон эсвэл маалинган нэхмэл буюу сүлжмэл эдлэл эсвэл аливаа савхин зүйлийг тэрээр шатаах ёстой. Энэ нь хортой хөгц учир үүнийг галд шатаах ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

52 Тиймээс тэр тийм толботой болсон ноосон, эсвэл маалинган нэхмэл буюу сүлжмэл хувцсыг, эсвэл ийм аливаа савхин зүйлийг шатаана. Учир нь энэ бол хортой халдвар болой. Тэр нь галд шатаагдах ёстой.

Onani mutuwo Koperani




Леви 13:52
10 Mawu Ofanana  

Та нар мөнгөөр бүрсэн сийлмэл хөргүүд, алтаар бүрсэн цутгамал хөргүүдээ жигшин, тэдгээрийг бохир живх мэт хаяад “Далд орог” гэж хэлнэ.


Мөн эдгээрийн аль нэг нь аливаа шавар саванд унах аваас дотор нь байсан зүйл бузар болох агаад та нар уг савыг хагалах ёстой.


Эдгээрийн сэгний ямар нэг хэсэг аливаа юман дээр унавал тэр нь бузартсан болно. Тийм пийшин эсвэл зуухыг хэмхлэх ёстой. Тэр нь бузартсан бөгөөд та нарт бузар байна.


Хувцсан дээр хөгцний толбо гарах аваас энэ нь ноосон хувцас ч бай, маалинган хувцас ч бай,


ноосон эсвэл маалинган нэхмэл буюу сүлжмэл ч бай, савхи ч бай, савхиар хийгдсэн аливаа эд ч бай ялгаагүй,


долоо дахь өдөр тэрээр уг толбыг үзээд, хэрэв тэр нь хувцсан дээгүүр, нэхмэл буюу сүлжмэл эдийн дээгүүр эсвэл ямар ч зорилгоор ашиглаж болох савхи буюу аливаа савхин эдлэл дээгүүр тархсан байх аваас энэ толбо нь хортой хөгц учир бузар болой.


Гэвч тахилчийг харахад уг толбо хувцсан дээр, нэхмэл буюу сүлжмэл эдлэл эсвэл аливаа савхин зүйл дээр тархаагүй байх аваас


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa