Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 13:2 - Ариун Библи 2013

2 Хүний биеийн арьсан дээр гөвдрүү эсвэл яр эсвэл тод өнгөтэй толбо гарч энэ нь биеийнх нь арьсан дээр арьсны халдварт өвчин болвол түүнийг тахилч Ааронд эсвэл түүний тахилч хөвгүүдийн нэгэнд аваачна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Хүний биеийнх нь арьсан дээр гөвдрүү, эсвэл шарх, эсвэл тод толбо бий болон, биеийнх нь арьсан дээр арьсны өвчний халдвар бий болбол тэр хүнийг тахилч Аарон уруу эсвэл тахилч нар болох түүний хөвгүүдийн нэгэн уруу аваачна.

Onani mutuwo Koperani




Леви 13:2
23 Mawu Ofanana  

Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Шүүрдэстэнгүүд, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салаг гэв.


Арамын хааны цэргийн жанжин Нааман эзнийхээ өмнө хүндэтгэл хүлээсэн, агуу нэгэн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН, Арамд ялалтыг өгсөн ажээ. Хэдийгээр тэр зоригтой дайчин эр боловч уяман өвчтэй байв.


Тиймээс Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болтугай гэв. Тиймд Елишагийн хажуугаас гарч ирэхдээ тэрээр цас шиг уяман өвчтэй болжээ.


Хөлийн улнаас толгой хүртэлээ эрүүл газар алга. Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй Шарх, сорви, шалбархай яр л байна.


Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно. ЭЗЭН магнайг нь нүцгэлнэ”.


Мосе Аарон нарт ЭЗЭН айлдахдаа —


Биеийнх нь арьсан дээрх шархыг тахилч үзэж, хэрэв шархтай газар дээрх үс цайж, шарх биеийнх нь арьснаас гүн харагдах аваас энэ нь арьсны халдварт өвчний тэмдэг юм. Тахилч түүнийг үзээд, түүнийг бузартсан гэж тодорхойлно.


Тахилчийн үзэх үед хэрэв уг шарх арьсан дээгүүр тархсан байх аваас тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь арьсны халдварт өвчин болой.


тахилч хуарангаас гадагш гарна. Ингээд тахилчийн үзэхэд хэрэв арьсны халдварт өвчтөний арьсны халдварт өвчин эдгэсэн байх аваас


тэр байшинг өмчлөгч нэгэн нь ирж, тахилчид “Байшинд минь толботой адил зүйл надад харагдав” гэж хэлэх ёстой.


гөвдрүү, яр, тод толбо хамаатай.


Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түг түмдийн ЭЗЭНий элч юм.


Үүл асрын дээрээс салж явахад, харагтун, Мириам цас мэт уяман өвчтэй болов. Аароныг Мириам уруу эргэхэд, харагтун, тэр уяман өвчтэй болсон байлаа.


Түүнийг эхийнхээ хэвлийгээс гарахдаа хагас махбод нь өмхөрсөн, үхсэн нэгэнтэй адил бүү болгооч гэв.


Есүс түүнд —Хэнд ч бүү ярь! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэл болгон Мосегийн тушаасан өргөлийг өргө гэлээ.


Тэр түүнд —Хэнд ч бүү ярь! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүл. Тэдэнд гэрчлэхийн тулд цэвэршсэнийхээ төлөө Мосегийн тогтоосон өргөлийг өргө гэж айлдав.


Есүс тэднийг харуутаа, —Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа.


Тэрээр хэнд ч хэлж болохгүй гэж түүнд тушаагаад, —Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэл болгон цэвэршсэнийхээ төлөө Мосегийн тушаасан өргөлийг өргө гэлээ.


Чи арьсны халдварт өвчнөөс болгоомжил. Тахилч левичүүдийн та нарт заах бүгдийн дагуу хичээнгүйлэн хий. Миний тэдэнд тушаасанчлан та нар анхааралтай үйлд.


ЭЗЭН, чамайг Египетийн буглаат хатги, шамбарам, яр шарх, хамуу өвчнөөр цохих бөгөөд чи эдгэрч чадахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa