18 Хэрэв биеийн арьсан дээр буглаат хатги гараад эдгэсэнд
18 Биеийн арьсан дээр хатиг гараад эдгэсэнд,
Тэгээд Исаиа —Зүсэм инжир авчир. Тэд буглаат хатгин дээр нь тавиг, тэгвэл тэр эдгэнэ гэв.
Тэгээд Сатан, ЭЗЭНий оршихуйгаас явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь тэвчишгүй муухай яр хатгинд бариулав.
Тэр —Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, бүх зарлигийг нь сахивал Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би та нарыг эдгээгч билээ гэв.
Тэр үнс Египетийн бүх нутагт тоос болж, түүнээс Египетийн нутаг даяар хүн малд буглаат хатги халдана гэж айлдав.
Тэгээд Исаиа —Тэд зүсэм инжир авч буглаат хатгин дээр нь тавивал тэр эдгэнэ гэж хэлэв.
Тахилч түүнийг сайтар үзэхэд шарх нь цайрсан байх аваас тахилч шархтай нэгнийг цэвэр гэж тодорхойлно. Тэрээр цэвэр байна.
буглаат хатгины ором дээр цагаан гөвдрүү эсвэл цайвар ягаан, тод өнгөтэй толбо байх аваас үүнийг тахилчид үзүүлэх ёстой.
тахилч түүнийг үзээд, хэрэв толбон дээрх үс нь цайсан ба тэр нь арьснаас гүн харагдах аваас түлэгдэлт дээр дэлгэрч гарсан арьсны халдварт өвчин болой. Тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь арьсны халдварт өвчний шарх болой.