Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 12:8 - Ариун Библи 2013

8 Гэвч тэр эмэгтэй хурга олж авах чадалгүй бол хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг, нэгийг нь шатаалт тахилд, нөгөөг нь нүглийн тахилд авчрах бөгөөд тахилч түүнд эвлэрүүллийг хийхэд эмэгтэй цэвэр болно” гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Гэвч хэрэв тэр эмэгтэй нь хурга олж авах чадалгүй бол хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр залуу тагтааг, нэгийг нь шатаалт тахилд, нөгөөг нь нүглийн төлөөх тахилд зориулан авчрах бөгөөд тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийхэд эмэгтэй нь цэвэр болно” гэв.

Onani mutuwo Koperani




Леви 12:8
14 Mawu Ofanana  

Хэрэв тэр хүний ЭЗЭНд өргөх өргөл шувуун шатаалт тахил байх аваас хүүрзгэнэ эсвэл өсвөр тагтааг өргөлдөө өргөг.


Тахилч үүнийг ЭЗЭНий өмнө өргөн уг эмэгтэйд эвлэрүүллийг хийж, тэр эмэгтэй цус гоожилтоосоо цэвэрших болой. Энэ нь хүү, охин алийг нь ч төрүүлэх эмэгтэйд зориулсан хууль болой.


Мосе Аарон нарт ЭЗЭН айлдахдаа —


Гэвч тэр хүн ядуу бөгөөд үүнийг олж авах чадалгүй байх аваас тэрээр өөртөө эвлэрүүллийг хийлгэх даллах өргөлд зориулан нэг эр хургыг ялын тахил, идээн өргөлд зориулан тосонд багсарсан ефагийн аравны нэгэн сайн гурил, нэг лог тос авах ёстой.


Мөн гарынхаа олж авах чадлын хэрээр хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авах ёстой бөгөөд нэг нь нүглийн тахил, нөгөө нь шатаалт тахил болой.


Тэгээд найм дахь өдөр тэр өөртөө хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авч, ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэн дээр очин эдгээрийг тахилчид өгнө.


Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан эдгээрийг өргөж, шүүрдсийнх нь улмаас ЭЗЭНий өмнө түүнд эвлэрүүллийг хийх ажгуу.


Найм дахь өдөр тэр өөртөө хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авч, эдгээрийг уулзалтын майхны үүдэнд тахилчид авчирна.


Бүх өөхийг нь тэрээр эвийн тахилуудын өөхний адил тахилын ширээн дээр шатааг. Ийнхүү тахилч түүнд нүглийнх нь эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.


Хэрэв тэр хүн хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авчрах чадалгүй байвал нүгэл үйлдсэн нэгэн нь өргөлдөө ефагийн аравны нэг сайн гурилыг нүглийн тахил болгон авчрах агаад энэ нь нүглийн тахил учраас түүн дээрээ тос асгаж болохгүй, гүгэл тавьж болохгүй.


Хэрэв тэр хүн хурга авчрах чадалгүй аваас хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг, нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан үйлдсэн нүглийнхээ ялд зориулан ЭЗЭНд ялын тахил болгож авчрах болой.


Есүс сүмд ороод, худалдаачдыг болон худалдан авагсдыг бүгдийг нь хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээнүүд ба тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхиод


Учир нь баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон Эзэн Есүс Христийн маань нигүүлслийг мөн Түүний хоосролоор баян болсноо та нар мэдэх билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa