8 Эдгээрийн махыг та нар бүү ид, сэгэнд нь ч бүү хүр. Эд та нарт бузар юм.
8 Та нар эдгээрийн махыг идэж болохгүй, хүүрт нь хүрч болохгүй. Тэдгээр нь та нарт бузар юм.
Яв, яв. Тэндээс гар! Бузар юманд бүү хүр! Тэндээс гараад, цэвэр бай! ЭЗЭНий сав суулгыг тээгчид ээ
Тэд ЭЗЭНий газарт үлдэхгүй. Харин Ефраим Египет уруу буцан явж, Ассирид тэд бузар хоол идэх болно.
Түүнчлэн гахай хэдийгээр туурай нь салаалсан буюу ац туурайтан боловч сэвсээ хивдэггүй учир та нарт бузар болой.
Усанд байдаг бүхнээс та нар дараахыг идэж болно. Далайд эсвэл голд буюу усанд байдаг сэрвээтэй, хайрстай болгоныг та нар идэж болно.
Эсвэл хүн аливаа бузар зүйлд, бузар араатны сэг эсвэл бузар малын сэг эсвэл бузар мөлхөгч амьтдын сэг зэмд хүрсэн бөгөөд тэгснийгээ мэдээгүй байх аваас тэрээр бузартсан агаад ялтай болох ажгуу.
Аманд орсон юм хүнийг эс бузарлана. Харин амнаас гарч буй нь хүнийг бузарлана гэхэд
Эдгээр нь хүнийг бузарладаг. Харин гараа угаалгүй идэх нь хүнийг эс бузарлана гэжээ.
Хүний дотор орж түүнийг бузарлаж чадах юм хүний гадна ер байхгүй. Харин хүнээс гарч байгаа юм хүнийг бузарладаг.
Тэр тэдэнд —Та нар бас ойлгоогүй юу? Гаднаас хүний дотор орох алив зүйл хүнийг бузарлаж чадахгүйг та нар ойлгохгүй байна гэж үү?
Есүсийн шавь нарын зарим нь бохир, угаагаагүй гараар талх идэхийг тэд харсан ажээ.
Тэр тэдэнд —Иудей хүний хувьд өөр үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар хийгээд цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа.
шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас хол байгтун. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай.”
Мах идэхгүй, дарс уухгүй эсвэл ах дүү чинь бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байх нь сайн.
Харин идэх юм биднийг Бурханд ойртуулахгүй. Бид идлээ ч дээрдэхгүй, идээгүй ч дордохгүй.
Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай» гэж Эзэн айлддаг. «Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч,
Харанхуйн, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчил.
Иймд тэдний хамсаатан бүү бай.
Тиймд та нар хоол унд, эсвэл баяр, шинэ сар, амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд.
Харин бүх юмсыг байранд нь тавих цаг хүртэл хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махбодод хамаатай тогтоолуудыг л энэ нь шийддэг юм.