Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 11:25 - Ариун Библи 2013

25 Эдгээрийн сэгийг барьсан хэн боловч хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

25 Тэдгээрийн хүүрээс аль нэгийг нь дээш авсан хэн боловч хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно.

Onani mutuwo Koperani




Леви 11:25
34 Mawu Ofanana  

Хилэнцээс минь намайг олонтаа угааж, Нүглээс минь намайг цэвэрлээч.


Балуунаар гэмийг минь цэвэршүүлээч. Би цэвэр болно. Намайг угаагаач, Би цаснаас цагаан болно.


Бас ЭЗЭН, Мосед —Ард түмэн дээр очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариун байлга. Хувцсыг нь угаалган


Тийнхүү Мосе уулнаас буун ирж, ард түмнийг ариун байлгав. Тэд хувцсаа угаалаа.


Эдгээрээр та нар бузартах бөгөөд эдгээрийн сэгэнд хүрсэн хэн боловч үдэш болтол бузар байна.


Ац туурайтан боловч туурай нь салаалаагүй мөн сэвсээ хивдэггүй бүх амьтан нь та нарт бузар болой. Эдгээрт хүрсэн хэн боловч бузартсан болно.


Эдгээрийн сэгийг барьсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна. Эд та нарт бузар ажгуу.


Түүний сэгнээс идсэн нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна. Түүний сэгийг барьсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна.


Тахилч түүнийг долоо дахь өдөр дахин үзэх бөгөөд хэрэв шарх бүдгэрч, арьсан дээгүүр тархаагүй байх аваас тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлох ёстой. Энэ нь шархны тав болой. Тэр хүн хувцсаа угаан цэвэр болно.


Тусгаарлаж байх үед байшинд орсон хэн боловч үдэш болтол бузар байна.


Байшин дотор хэвтсэн хэн боловч хувцсаа угаах ёстой. Уг байшин дотор идсэн хэн боловч хувцсаа угаах ёстой.


Ингээд цэвэршигч нь хувцсаа угаан бүх үсээ хусаж, усанд орж цэвэр болно. Тэгээд тэр хуаранд орж, долоо хоногийн турш майхныхаа гадна байг.


Шүүрдэстэй хүн шүүрдсээсээ эдгэрч цэвэршихдээ, өөрийн цэвэршилд зориулан долоо хоногийг тоолоод хувцсаа угааж, урсгал усанд бие махбодоо булхаж цэвэр болох ёстой.


Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан эдгээрийг өргөж, шүүрдсийнх нь улмаас ЭЗЭНий өмнө түүнд эвлэрүүллийг хийх ажгуу.


Түүний оронд хүрсэн аливаа хүн хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузар байна.


Ухныг Азазелд зориулан суллаж тавьсан нэгэн нь хувцсаа угааж, усанд бие махбодоо булхаад, үүний дараа хуаранд ирэх ёстой.


Эдгээрийг шатаасан нэгэн нь хувцсаа угааж, биеэ усанд булхаад, үүний дараа хуаранд ирж болно.


Үхдэл юмуу сэгчүүлж тасчуулсныг идсэн аливаа хүн, нутгийн уугуул ч бай, ирмэл ч бай хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байж байгаад дараа нь цэвэр болно.


ийм аливаа зүйлд хүрсэн хүн үдэш болтол бузар байх бөгөөд бие махбодоо усанд булхахаас нааш ариун зүйлсээс идэх ёсгүй.


Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө нүгэл, бузартлыг цэвэрлэхийн төлөө нэгэн ундарга нээгдсэн байх болно.


Охин бярууны үнсийг цуглуулсан нэгэн нь хувцсаа угаах бөгөөд үдэш болтол бузартсан байх юм. Энэ нь Израилийн хөвгүүдэд болон тэдний дунд түр сууж буй ирмэл хүнд улиран үргэлжлэх зарлиг болой.


Цэвэр хүн нь бузартсан хүн дээр гурав дахь өдөр ба долоо дахь өдөр сүрчих ёстой. Долоо дахь өдөрт нь тэр өнөөх хүнийг бузраас нь цэвэршүүлэх бөгөөд өөрийн хувцсыг угаан, усанд булхаад, үдэш гэхэд цэвэр болох болой.


Тэгээд тахилч хувцсаа угаан биеэ усанд булхаад, дараа нь хуаранд орох болой. Тэрээр үдэш болтол бузартсан байх болно.


Бярууг шатаагч нэгэн нь усанд хувцсаа угаан, биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байх болой.


Та нар долоо дахь өдөр хувцсаа угаан цэвэр болж, дараа нь та нар хуаранд орж болно гэв.


Петр Түүнд —Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс —Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно гэлээ.


Одоо чи юунд саатна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт, нүглээ угааж хая” гэв.


хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё.


Харин бүх юмсыг байранд нь тавих цаг хүртэл хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махбодод хамаатай тогтоолуудыг л энэ нь шийддэг юм.


Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм.


Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биентэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.


Би түүнд —Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад —Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд дээлээ Хурганы цусаар угааж цагаан болгожээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa