1 ЭЗЭН дахин Мосе, Аарон нарт айлдахдаа —
1 ЭЗЭН дахин Мосе, Аарон нарт айлдан —
Чи бүх цэвэр амьтны төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь, бузар амьтны төрөл бүрээс хоёр хоёрыг эр эмээр нь өөртөө ав.
ЭЗЭНд зориулан Ноа тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв.
Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо Би энэ бүхнийг та нарт өгч байна.
Энэ нь Мосегийн мэлмийд таатай байв.
Израилийн хөвгүүдтэй ярин “Газар дээрх амьтан бүгдээс та нарын идэж болох амьтад энэ болой.
ЭЗЭН, Мосе Аарон нарт айлдахдаа —
Та нар цэвэр болон бузар амьтныг, бузар болон цэвэр шувууг ялгаж салгагтун. Миний бузар хэмээн салгасан амьтнаар эсвэл шувуугаар эсвэл газраар мөлхөгч аливаа бүхнээр та нар өөрсдийгөө жигшил бүү болго.
Харин Петр —Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч бузар хийгээд цэвэр бус юм идэж байгаагүй гэлээ.
Та нарын идэж болох амьтад нь үхэр, хонь, ямаа,
Та нар янз бүрийн, хачин жигтэй сургаалд бүү татагд. Учир нь зүрх чинь хоолоор бус, нигүүлслээр тэнхрэх нь сайн. Хоолоор байгсад нь ямар ч тусыг олоогүй билээ.