Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 10:17 - Ариун Библи 2013

17 Та нар юунд нүглийн тахилыг ариун газарт идсэнгүй вэ? Энэ нь ариунаас ариун агаад хотол түмний хилэнцийг үүрүүлж, тэдэнд эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийлгэхээр та нарт өгөгдсөн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Та нар юунд нүглийн төлөөх тахилыг өнөөх ариун газарт идсэнгүй вэ? Учир нь энэ бол хамгийн ариун агаад Тэр түүнийг та нарт цуглааны гэмийг үүрүүлэхээр, тэдний төлөө эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийлгэхээр өгсөн болой.

Onani mutuwo Koperani




Леви 10:17
15 Mawu Ofanana  

Энэ нь Аароны духан дээр байж, Израилийн хөвгүүдийн ариун хандив болгож зориулсан ариун юмсын гэм согогийг Аарон өөртөө тохон, тэд Эзэний өмнө хүлээн авагдахын тулд энэ нь ямагт түүний духан дээр байг.


Аарон болон хөвгүүд нь уулзалтын майханд орохдоо эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд ойртохдоо хилэнцээ тээж үхэхгүйн тулд тэдгээрийг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний дараах үр удамд нь үүрд мөнхийн зарлиг болой.


Бүх хилэнцийг эзгүй газар уруу ухна өөр дээрээ үүрэн явах бөгөөд мөнөөх хүн ухныг зэлүүд талд суллаж тавих ёстой.


Тэрээр Бурханыхаа талхны ариунаас ариун болон ариуны аль алийг нь идэж болох боловч,


Мөн ариун зүйлсийг идсэнээрээ өөртөө ял хилэнц үүрүүлэх ёсгүй. Учир нь ЭЗЭН Би тэднийг ариусгадаг юм” гэдгийг хэлэгтүн гэв.


ЭЗЭН, Ааронд —Ариун газарт хамаатай хилэнцийг чи, чиний хөвгүүд болон эцгийн чинь бүл чамтай хамт үүрнэ. Тахилчийн үйлчлэлд чинь хамаатай хилэнцийг чи болон чиний хөвгүүд чамтай хамт үүрнэ.


Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга.


Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм.


Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.


Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa