Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 10:1 - Ариун Библи 2013

1 Аароны хөвгүүд Надаб, Абиху нар өөр өөрсдийн бойпрыг авч, дотор нь гал хийгээд дээр нь утлагат тахилыг тавьж өөрсдөд нь ЭЗЭНий тушаагаагүй ёс бус галыг Түүний өмнө өргөв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Аароны хөвгүүд болох Надаб, Абиху нар өөрсдийн бойпоруудыг авч, түүн дотор гал хийгээд дээр нь утлагыг тавьж ЭЗЭНий өмнө Түүний тэдэнд тушаагаагүй ёс бус галыг өргөв.

Onani mutuwo Koperani




Леви 10:1
38 Mawu Ofanana  

Тэгтэл ЭЗЭНий гал буун ирж, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог шатаан залгиж, шуудуун дахь усыг долоож орхив.


Залбирал минь Таны өмнө утлага адил тавигдаг. Гараа өргөх минь үдшийн тахил адил байг.


Дараа нь Тэр, Мосед —Чи Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүний хамт ЭЗЭН өөд ирж, алсаас мөргө.


Дараа нь Мосе, Аарон, Надаб, Абиху нар Израилийн ахмадуудаас далан хүнтэй хамт дээшээ гарч,


Үнсийг нь авч хаяхад зориулсан савыг нь мөн утгуур, угаагуур, сэрээ болон бойпруудыг нь хий. Бүх хэрэгслийг нь хүрлээр үйлдэгтүн.


Надад Израилийн хөвгүүдийн дундаас Аарон ахыгаа мөн түүний хөвгүүд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг тахилчийн албанд өөртөө авагтун.


бас тослох тос, ариун газарт зориулсан анхилуун утлага зэргийг Миний чамд тушаасан бүхний дагуу тэд үйлдэг гэв.


Тэрээр ариун тослох тос болон сүрчиг найруулагчдын бүтээл болох цэвэр утлагыг анхилуун үнэртнээр хийв.


Тэгээд тэр тахилын ширээний бүх л хэрэгсэл болох сав, утгуур, угаагуур, сэрээ болон бойпруудыг нь хийв. Бүх л хэрэгслийг хүрлээр үйлдэв.


Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр анхилуун утлагыг түүн дээр уугиулав.


Аарон нь Амминадабын охин, Нахшоны дүү Елишебаг эхнэр болгон авчээ. Тэр эмэгтэй түүнд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг төрүүлэв.


Бид цөл уруу гурван өдрийн аянд явж, Бурхан ЭЗЭНдээ тушаасных нь дагуу тахил өргөе гэж хэлэв.


Баалд шатаалт тахил болгон хөвгүүдээ галд шатаахын тулд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьсан. Энэ нь Миний хэзээ ч тушаагаагүй, яриагүй, санаанд минь ч ороогүй зүйл юм.


Тэд хөвгүүд охидоо Молехт өргөхөөр Бен-хинномын хөндийд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьж, Иудаг нүгэлд хүргэжээ. Гэвч Би тэдэнд тушаагаа ч үгүй, бас ийм жигшүүрт зүйлсийг тэд хийнэ гэж Миний оюун бодолд ч ороогүй.


Эхнэрүүдээ өөр бурхдад утлага уугиулж байсныг нь мэддэг бүх эрэгтэйчүүд хажууд зогсож байсан бүх эмэгтэйчүүдийн хамт буюу Египет нутгийн Патрост амьдарч буй бүх ард түмэн, их чуулган Иеремиад хариулан —


Цагаачлахаар орж ирсэн энэ Египет нутагтаа та нар өөр бурхдад утлага уугиулан гарын бүтээлээрээ юунд Намайг уурлуулна вэ? Таслагдаж, дэлхийн бүх үндэстний дунд хараал, зэвүүцэл болох гээ юү, та нар?


Тэд охид, хөвгүүдээ галд шатаахаар Бен-хинномын хөндийд Тофетын мөргөлийн өндөрлөгүүдийг барив. Ийм зүйлийг Би тушаана гэж үү? Тийм зүйл миний санаанд орно гэж үү?


ЭЗЭНий өмнө дөхөж очоод үхсэн Аароны хоёр хүүгийн үхлийн дараа ЭЗЭН, Мосетэй ярив.


Тэрээр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атгаараа дүүрэн нунтагласан анхилуун утлагат тахилаас авч, хөшигний дотор авчирна.


Тиймээс тэд Миний журам зааврыг сахих ёстой. Эс тэгвээс үүнийг гутааснаас болж гэм нүгэл үүрч үхэх вий. Би тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.


ЭЗЭНий өмнөөс гал гарч, тахилын ширээн дээрх шатаалт тахил болон өөхийг шатаажээ. Бүх ард олон үүнийг хармагцаа хашхиралдан нүүрээрээ унав.


Мосе, Ааронд —Бойпроо авч, дотор нь тахилын ширээнээс гал хийгээд, дээр нь утлагыг тавиад хотол түмэнд хурдхан аваачиж, тэдний төлөө эвлэрүүллийг хийгтүн. Учир нь ЭЗЭН уурлан хилэгнэж, гамшиг нэгэнт эхэлжээ гэв.


Харин Надаб Абиху хоёр ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөхдөө үхсэн юм.


Кохатчуудын ургийн овгийг левичүүдийн дундаас тасрахыг бүү зөвшөөр.


Миний та нарт тушаасан болгоныг та нар даган мөрдөж, түүн дээр бүү нэм мөн түүнээс бүү хас.


миний тушаасны эсрэг өөр бурхдад буюу нар, сар, тэнгэрийн алив эрхэст очиж зарагдан тэдэнд мөргөвөөс,


Миний та нарт тушааж байгаа, ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахихын тулд миний та нарт өгч буй тушаалд үг нэмж ч болохгүй, хасаж ч болохгүй!


Тэнд утлага тахилын алтан ширээ, алтаар битүү бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa