3 Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг.
Хааны гаргасан шүүхийн тогтоолыг бүх Израиль даяар сонсож, шүүлт явуулах Бурханы мэргэн ухаан хаанд буйг тэд үзээд, хаанаас эмээв.
Тэр нь ийнхүү амьтай бүхний нүднээс нууцлагдсан бөгөөд Тэнгэрийн шувуудаас далдлагдсан ажгуу.
Цалин цагаан мөнгө мэт үүнийг эрж, Нууц эрдэнэ мэт түүнийг хайваас
ЭЗЭНий Сүнс, Мэргэн ухааны ба ухаарлын сүнс, Зөвлөгөөний ба хүч чадлын сүнс, Мэдлэгийн хийгээд ЭЗЭНээс эмээхүйн сүнс Түүн дээр оршино.
Тэр хэнтэй зөвлөлдөв? Хэн Түүнд ухаарлыг өгч, Шударга ёсны замыг Түүнд зааж, Мэдлэгийг сургаж, ухаарлын замыг мэдүүлсэн бэ?
Иймд тэднээс бүү ай. Илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ.
Иймээс ч Бурханы мэргэн ухаан нь “Би тэдэнд эш үзүүлэгч, элч нарыг илгээнэ. Тэд тэдний заримыг алж, заримыг нь хавчина.
Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ! Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?
харин дуудагдагсад буюу иудей, грекүүдийн хэн хэнд нь Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан болдог юм.
Түүний үйлдсэнээр та нар Христ Есүс дотор байгаа бөгөөд Тэрээр бидэнд Бурханаас ирсэн мэргэн ухаан, зөвт байдал, ариусал ба золилт болсон юм.
Тэр бидэнд бүх мэргэн ухаан ба бодрол ухаарлаар тэрхүү нигүүлсэлээ бялхаажээ.
Учир нь Бурхан, Түүний дотор төгс дүүрэн нь оршдогийг болон
Бид хүн бүрийг Христэд төгс болгохын тулд бүх мэргэн ухаан дотор хүн бүрд сануулж, хүн бүрд заан Түүнийг тунхаглаж байна.
Тиймээс бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч, гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дор Түүний хүслийн мэдлэгээр бялхаасай
Зүрхэндээ Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд, бүхий л мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай.
Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурханд нууцлагдсан.
Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг,
Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө.»”