Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 9:8 - Ариун Библи 2013

8 Бурхантай минь хамт Ефраим нь харуул, эш үзүүлэгч байсан. Гэвч шувуу баригчийн урхи бүх замууд дээр нь байж, Бурханых нь гэрт зөвхөн дайсагнал байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Ефраим нь миний Бурхантай хамт харуул ба эш үзүүлэгч байсан. Гэвч шувуу баригчийн урхи нь түүний бүх замууд дээр байх бөгөөд түүний Бурханы гэрт зөвхөн дайсагнал байна.

Onani mutuwo Koperani




Хосеа 9:8
42 Mawu Ofanana  

Гилеадад түр суугчдын нэг тишбе хүн Елиа, Ахабт —Миний хүндэтгэдэг, Израилийн Бурхан ЭЗЭН амьд! Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч бүү орог, шүүдэр ч бүү бууг гэв.


Олон өдөр улиран өнгөрч, гурав дахь жилд ЭЗЭНий үг Елиад ирж —Явж Ахабтай уулз. Би газрын гадарга дээр бороо оруулах болно гэж айлдлаа.


Одоо хүн илгээж бүх Израилийг Кармел ууланд над дээр цуглуулагтун. Баалын дөрвөн зуун тавин эш үзүүлэгчийг мөн Иезебелийн ширээний ард хооллодог, Ашерагийн дөрвөн зуун эш үзүүлэгчийг хамт дуудан ирүүлэгтүн гэв.


Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүд хийж —ЭЗЭН ийн айлдаж байна. Эдгээрээр та арамчуудыг устаж дуустал нь нэвт сүлбэх болно гэжээ.


ЭЗЭН түүнээс “Яаж?” гэж асуухад тэрээр хариуд нь “Би явж, түүний бүх эш үзүүлэгчийн аманд хуурдаг сүнс болно” гэв. ЭЗЭН түүнд “Чи түүнийг уруу татагтун. Үүнийгээ чи бас чадах болно. Явж, үүнийгээ хийгтүн” гэлээ.


Микаиа —Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд —Бүх ард түмэн та нар үүнийг сонсогтун гэв.


Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс —Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд тэд —Явагтун! Учир нь Эзэн тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.


Нэгэн удаа нэг хүнийг хөдөөлүүлж байтал дээрэмчдийн бүлэг үзэгдэж, өнөөх хүнийг Елишагийн булшинд хаяжээ. Өнөөх хүн Елишагийн яснуудад хүрмэгц амь орон сэргэж, хөл дээрээ босов.


Елиагаас унасан түүний өнөөх нөмрөгийг тэр аваад, усыг цохиж —Елиагийн Бурхан ЭЗЭН хаана байна вэ? гэв. Тэр ийнхүү бас усыг цохиход, тэр нь хоёр тийш болон ярагдаж, Елиша гаталж гарлаа.


Тэрээр усны ундарга дээр очиж, тийшээ давсаа асгаад —ЭЗЭН ингэж айлдаж байна “Би энэ усыг цэвэршүүлсэн юм. Энд дахин үхэл ба үргүйдэл үгүй болно” гэв.


Харин Елиша —Гурил аваад ир гээд түүнийг тогоонд хийгээд —Хүмүүст аягалж өг, тэд идэцгээг гэж хэлэв. Тэгтэл тогоонд ямар ч хор үгүй болсон байлаа.


Зарц нь —Юу, би үүнийг зуун хүний өмнө тавих гэж үү? гэв. Харин Елиша —Хүмүүст өг, тэд идэцгээг. Учир нь ЭЗЭН айлдахдаа “Тэд идээд бас үлдээнэ” гэж байна гэв.


Нааман уруудан явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод залуу хүний бие махбод мэт эргэн сэргэж, тэрээр цэвэршив.


Тиймээс Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болтугай гэв. Тиймд Елишагийн хажуугаас гарч ирэхдээ тэрээр цас шиг уяман өвчтэй болжээ.


Тэгэхэд хааны түшмэл Бурханы хүнд хариулан —Үзэгтүн, хэрэв ЭЗЭН тэнгэрт цонхнууд хийсэн ч ийм юм байж болно гэж үү? гэж хариулах үед тэрээр —Үзэгтүн, чи үүнийг өөрийн нүдээр үзэх боловч чи түүнээс идэхгүй гэсэн билээ.


Хааны гарын түшмэл, Бурханы хүнд хариулан —Үзэгтүн, ЭЗЭН тэнгэрт цонхнууд гаргасан ч ийм юм байж болно гэж үү? гэжээ. Тэгэхэд Елиша —Үзэгтүн, чи үүнийг нүдээрээ үзэх боловч чи үүнээс идэхгүй гэж хэлэв.


Сэтгэл маань анчны урхинаас мултрах Шувуу шиг зугтсан билээ. Урхи эвдэрсэн бөгөөд бид ч зугтсан.


Хүн цагаа үл мэднэ. Шувуу урхинд, загас торонд орохын адил хүний хөвгүүд ч хэцүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гэнэт нөмрөн буудаг аж.


Харуулынхан хот эргэж яваад харин намайг олов. “Халуун голын хайртыг минь хараагүй биз”.


Иерусалим аа, Би хэрмэн дээр чинь харуулуудыг тавив. Тэд өдөр ч, шөнө ч дуугаа хураахгүй. ЭЗЭНийг дурсагч нар аа, бүү амрагтун.


Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв. “Нэрийг нь дахин дурсуулахгүйн тулд Модыг үр жимстэй нь хамт устгаж, Амьдын газраас тасалъя” гэж тэд Миний эсрэг хуйвалдаан зохиосныг Би мэдээгүй байлаа.


Харин би “Аяа, Эзэн БУРХАН! Хараач, эш үзүүлэгчид тэдэнд «Та нар илдийг үзэхгүй, өлсгөлөнд ч нэрвэгдэхгүй, харин Тэр та нарт энэ газарт үргэлжийн амар амгаланг өгнө» гэж хэлж байна” гэв.


“Үүнээс гадна, Самарийн эш үзүүлэгчдийн дунд Би эвгүй муухай зүйл харав. Тэд Баалаар эш үзүүлж, Миний ард түмэн Израилийг төөрүүлж байв.


Учир нь Ефраимын толгод дээрх харуулууд «Босоцгоо, Сион өөд Бурхан ЭЗЭНдээ очицгооё» гэж хашхирах өдөр ирнэ”


Тэд амар амгалан нь үгүй атал, “Амар амгалан, амар амгалан” гэж хэлэн Ард түмний минь бэртлийг өнгөцхөн эдгээв.


Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв. Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн.


Эш үзүүлэгчид чинь чамд зориулан Хуурамч, тэнэг үзэгдлүүдийг харжээ. Тэд чамайг олзноос гаргахын тулд Хилэнцийг чинь дэлгэж эс тавьжээ, Харин тэд чамд зориулан Хуурамч агаад төөрүүлэх зөнгүүд үзжээ.


Эш үзүүлэгчид нь нүгэлд унасан, Тахилч нар нь хилэнцэд ороогдон Шударга хүний цусыг урсгасан тул


Хүний хүү, Би чамайг Израилийн гэрт харуулаар өглөө. Чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл.


Хүний хүү! Би чамайг Израилийн гэрт харуул болголоо. Тиймээс чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүлнэ.


Тахилч нар аа, үүнийг сонс! Израилийн гэр ээ, анхаарагтун! Хааны гэр ээ, чих тавигтун! Учир нь та нар шийтгэгдэнэ. Та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор болж,


Шийтгэлийн өдрүүд иржээ, Хонзонгийн өдрүүд ч ирчихэж. Эш үзүүлэгч мулгуу, сүнслэг хүн галзуу гэж Израиль орилно. Учир нь та нарын гэмт үйлдэл үлэмж Хонзогнол чинь агуу ажээ.


Гибеагийн өдрүүдийнхтэй адил Тэд завхралд гүн оржээ. Тэрээр хилэнцийг нь санаж, Нүглүүдийг нь шийтгэх болно.


Хамгийн сайн нь өргөст ургамал, Хамгийн чигч шулуун нь сундуу шивээ мэт тул Харуулыг чинь тавих тэр өдөр шийтгэл чинь ирнэ. Тэгэхэд тэдний үймээн самуурал ирэх болно.


Би өөр хэний ч хийгээгүй үйлсийг тэдний дунд хийгээгүйсэн бол тэд нүгэлгүй байхсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг маань үзэн ядаж байна.


Хэрэв миний худал үгээр Бурханы үнэн нь Өөрийнх нь алдарт бялхдаг юм бол яагаад би нүгэлтэн адил шүүгдсээр байгаа билээ?


Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил сэтгэлийг чинь сэрэмжилдэг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa