14 ЭЗЭН, Та өгөх юмаа тэдэнд өгөөч. Тэдэнд үр тогтдоггүй умай, хар дэлэнг өгөөч.
Бух нь зогсолтгүй хээлтүүлж, Үнээ мал нь ч зулбалгүй тугаллана.
Чиний газарт дутуу төрдөг эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би насны чинь хоногийг дүүргэнэ.
Ефраимын хувьд, яруу алдар нь шувуу мэт нисэн одож, Төрөлт, тээлт ч үгүй, жирэмслэлт ч үгүй болно!
Миний харснаар Ефраим, Тиртэй адил үзэсгэлэнт нугад таригджээ. Гэвч Ефраим хүүхдүүдээ алуурчинд гарган өгнө.
Ефраим цавчигдсан. Үндэс нь хувхайрч, Тэд ямар ч жимс гаргахгүй. Тэд төрлөө гэхэд Би хэвлийнх нь хайртуудыг алах болно.
Харин тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ!
Тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! Учир нь газар дээр үлэмжийн уй гашуу болох бөгөөд энэ ард түмний дээр уур хилэн байх болно.
Үзэгтүн. “Хүүсэр эмэгтэй болон хэзээ ч хүүхэд тээж байгаагүй хэвлий, мөн хэзээ ч хөхүүлж байгаагүй хөх нь ерөөлтэй еэ!” гэж хэлэгдэх өдрүүд ирж байна.
Тэгэхлээр миний бодоход өнөөгийн зовлон гачаалын учир, байсан хэвээрээ байх нь хүмүүнд сайн аж.
Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, үхэр, хонины чинь төл хараагдана.