Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 9:11 - Ариун Библи 2013

11 Ефраимын хувьд, яруу алдар нь шувуу мэт нисэн одож, Төрөлт, тээлт ч үгүй, жирэмслэлт ч үгүй болно!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Ефраимын хувьд гэвэл, тэдний яруу алдар нь шувуу мэт нисэн одох болж, Төрөлт ч үгүй, тээлт ч үгүй, жирэмслэлт ч үгүй болно!

Onani mutuwo Koperani




Хосеа 9:11
18 Mawu Ofanana  

Удаах хүүдээ Ефраим гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, зовлон зүдүүрийн маань газарт намайг үржүүлснээс тэр болой” гэжээ.


Иосеф нь үр жимс ихтэй мөчир. Булгийн дэргэдэх үржил шимтэй мөчир Тэр мөчир нь ханыг даван ургана.


Саулын охин Михал насан эцэс болтлоо үр хүүхэдгүй байв.


Үнэндээ гэм буруутны гэрэл бөхөж, Галын дөл нь гэрэлтдэггүй юм.


Задран сарнидаг эмгэн хумс шиг Үгүй болгооч, Нарыг хэзээ ч үзээгүй Зулбадас шиг болгооч.


Хүн зуун хүүхдийн эцэг болсон ч бай, олон жил амьдарсан ч бай, хэрэв сэтгэл нь сайн юманд баясаж эс чадаад, оршуулга нь ч зохих ёсоороо болоогүй бол тэр хүний амьдралын өдрүүд олон байсан ч “амьгүй төрсөн хүүхэд түүнээс дээр юм даа” гэж би хэлнэ.


Ефраимын бэхлэгдсэн хот, Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл арилж, Арамын үлдэгсэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглав.


Самарийн оршин суугчид Бет-Авены тугалаас айна. Тэндхийн ард түмэн тэр шүтээнээс болж гашуудан, Шүтээний тахилч нар түүний төлөө бас тэднээс салж одсон алдрынх нь төлөө уйлалдах болно.


Олшрох тусмаа тэд Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв. Би алдар цууг нь ичгүүрээр солино.


Гэсгээлийн өдөр Ефраим эзгүйрнэ. Израилийн овгууд дээр зайлшгүй болох юмыг Би тунхагласан.


ЭЗЭН, Та өгөх юмаа тэдэнд өгөөч. Тэдэнд үр тогтдоггүй умай, хар дэлэнг өгөөч.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.


Үзэгтүн. “Хүүсэр эмэгтэй болон хэзээ ч хүүхэд тээж байгаагүй хэвлий, мөн хэзээ ч хөхүүлж байгаагүй хөх нь ерөөлтэй еэ!” гэж хэлэгдэх өдрүүд ирж байна.


Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, үхэр, хонины чинь төл хараагдана.


хөлийнхөө хоорондоос унжих эхсийг төрсөн үртэйгээ хамт нууцаар иднэ. Дайснууд чинь чамайг босгон дотор чинь шахамдуулах бүслэлт шахалт дор өөр юу ч үгүй учраас ингэх юм.


Түүний сүр хүч нь ууган тугал шиг, Түүний эвэр нь зэрлэг үхрийн эвэр шиг бөгөөд Түүгээрээ ард түмнүүдийг газар дэлхийн хязгаар хүртэл түрнэ. Тэд Ефраимын түмтүүд, Манассегийн мянгатууд болой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa