Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 8:7 - Ариун Библи 2013

7 Учир нь салхийг тарьдаг тэд Шуурга хурааж авдаг. Тариа нь түрүүгүй тул гурил эс гаргана. Хэрэв гаргах болвол Гаднынхан түүнийг нь залгина.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Учир нь салхийг тарьдаг тэд хуй салхийг хурааж авдаг. Босоо тариа нь ямар ч түрүүгүй. Энэ нь буудайг боловсруулж чаддаггүй. Боловсруулсан ч харийнхан түүнийг нь залгих болно.

Onani mutuwo Koperani




Хосеа 8:7
22 Mawu Ofanana  

Тэгтэл, харагтун, түүний дараа дорнын салхинд хатаж гандсан, хорчгор нарийхан долоон түрүү гарч ирэв.


Ассирийн хаан Пул тэр нутагт ирсэн бөгөөд Менахем түүнд мянган талант мөнгө өгөв. Ингэсэн нь хаанчлалыг гартаа батжуулахад нь Пулын гар түүнийг дэмжиж магад гэснийх байлаа.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


Харснаар минь бол, Ёсон бусыг газар мэт хагалж, тариалагсад зовлон зүдүүрийг ургац мэт хурааж авдаг.


Ёсон бусыг таригч нь зүдүүр гай хураах. Агсрах хилэнгийнх нь саваа алга бас болох.


Хүн яг ирсэн шигээ л буцаж явах болдог нь мөн л эмгэнэлтэй хэрэг. Ингэвэл салхины төлөө зүтгэгч хүнд ямар ашиг байна?


Тэр өдөр чи тэднийг ургуулахаар суулгавч, Гашуудлын гаслант өдөр тэр ургац юу ч биш болно.


Юунд та нар талх биш юманд мөнгө зарцуулна вэ? Цатгахгүй юмны төлөөх хүч хөдөлмөрөөр яах юм? Намайг сонсон сонсож, сайныг нь ид, Өөх тосыг таалан жарга.


Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар Хуй салхи мэт тэрэгнүүдтэйгээ Гал дотор ЭЗЭН ирэх болно.


Тэд буудай тариад, өргөст ургамал хурааж авав. Тэд өөрсдийгөө ямар ч ашиггүй зүйлд ядраав. Харин ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас ургацаасаа ичигтүн”


Харийнхан уруу өв маань эргэж, Гаднынхан орон гэрүүдэд маань очжээ.


Тиймээс цаг нь болоход Би үр тариагаа Улирал нь болоход Шинэ дарсаа эргүүлэн авна. Нүцгэнийг нь халхалж байсан Ноос, маалингаа Би бас буцааж авна.


Гаднынхан хүч чадлыг нь цөлмөх боловч Тэрээр үүнийг мэддэггүй. Мөн үсэн дээр нь ов тов буурал орсон ч Тэрээр үүнийг мэддэггүй.


Ефраим цавчигдсан. Үндэс нь хувхайрч, Тэд ямар ч жимс гаргахгүй. Тэд төрлөө гэхэд Би хэвлийнх нь хайртуудыг алах болно.


ЭЗЭН бол уурлахдаа удаан, хүч чадлаараа аугаа. ЭЗЭН, буруутныг шийтгэлгүй орхино гэж үгүй. Хуй салхи, шуурган дотор Түүний зам байдаг Үүлс бол Түүний хөл доорх тоос юм.


Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.


Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг.


Учир нь махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна.


Газрын чинь үр жимс, хүч хөдөлмөрийг чинь чиний таньж мэдэхгүй үндэстэн идэж, чи үргэлж дарлагдан нухлагдана.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa